Японы Вакодо компаний Гадаад харилцаа хариуцсан ерөнхий захирал Жүничиро Кидо, гадаад харилцааны менежер Ёриясу Саката:.

    Японы Вакодо компаний Гадаад харилцаа  хариуцсан ерөнхий захирал Жүничиро Кидо, гадаад харилцааны менежер Ёриясу Саката  манай улс дахь албан ёсны борлуулагч “Чирон” ХХК-д ирж ажиллах үед нь уулзаж ярилцсан юм.

Хүүхдэд эхийн сүү юугаар ч орлуулшгүй үнэт хоол тэжээл билээ.

Эх сүү муутай, хөхөнд сүү байх, хүүхэд сүүндээ цадахгүй өлсөх, эх өвчлөх, эндэх,  зэрэг олон шалтгааны улмаас эхийн сүү орлуулагчийг хэрэглэхээс аргагүй байдалд хүрдэг. Хөхтөн амьтад эхийн сүүгээрээ дамжуулан генийн бүх мэдээллээ ч давхар авдаг болохыг эрдэмтэд нэгэнт баталсан. Энэ утгаараа эхийн сүү хүүхдэд ямар чухал болохыг илтгэнэ. Манай улсын зах зээлд чанарын шаардлага хангасан эхийн сүү орлуулагч чанартай бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа талаар иргэдэд үнэн зөв дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүднээс дараах ярилцлагыг бэлтгэлээ.

Сур: Япон улсад танай компаний  эхчүүд болон нярай хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүд өргөнөөр худалдаалагддаг. Компанийхаа талаар танилцуулахгүй юу?

Ёриясу Саката : Бидний зорилт бол “Эрүүл, Аюулгүй, Санаа амар гэсэн зарчмын дагуу  үйлдвэрлэгдэж хэрэглэгчидээ хүргэх явдал” байдаг юм.

Манай “ВАКОДО” компани 1906 онд нярай хүүхдийн эмч Хирода Цукаса санаачлан байгуулсан. Тухайн цаг үед манай улсад эхийн сүүг орлуулах сүү маш их хэрэгцээтэй болж, эхийн сүүг орлох чанартай тэжээл байхгүйн улмаас нярайн эндэгдэл дээд зэргийн өндөр байсан. Тэр үед зөвхөн Японд төдийгүй дэлхийд хамгийн анхны эхийн сүү орлуулагч бүтээгдхүүнийг үйлдвэрлэн гаргасан билээ.
Тэр цагаас хойш өнөөг хүртэлх 100 жилийн түүхэн урт хугацаанд бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, чанар, найрлага зэргийг олон дахин шинэчлэн сайжруулсаар өнөөдөр эхийн сүүний бүтцэд 97% ойртож чадсан сүүг үйлдвэрлэн гаргаад байна.
   Ийнхүү манай Хай хай сүү нь түүхэн замнал технологиороо Япондоо 1-рт ордог ба Одоо Япон улсдаа эхийн сүү орлуулагч сүүний зах зээлийн хэрэгцээний 85%-ийг хангаж ажилладаг.

 
СУР: Яагаад манай улсад бүтээгдэхүүнээ борлуулах болсон бэ?


            Бид Монголд нярайн эндэгдэл өвчлөл өндөр байдаг, эхийн сүү орлуулах шаардлага хангах бүтэц бүхий бүтээгдэхүүн байдаггүй, зарим нэг орноос шаардлага хангаж чадахааргүй бүтээгдэхүүн орж ирдэг ба үхрийн сүүний тослогыг авсан сүүгээр нярай хүүхдээ угждаг болохыг сонсож байсан.
Ийнхүү хангалтгүй тэжээлээс болж нярайн өвчлөл маш өндөр байгаа шалтгаанаар бид Монгол Чирон ХХКомпаний хүсэлтээр хамтран ажиллаад удаагүй ч чамлахааргүй сайхан үр дүн хүртэн ажиллаж байна.
Бүтээгдэхүүн маань цоо эрүүл ази эхийн сүүний бүтэц найрлагад тулгуурлан хийгддэг ба дэлхийд хамгийн сайн эхийн сүүнд ойртсон сүү гэдгээ найрлагаас гадна амт, өнгө, үнэр, усанд уусах байдал, дараагаар нь олон олон хүүхдийг эрүүл элдэв асуудалгүй бойжуулж, угжны хүүхэд өвдөмтгэй гэсэн тогтмол үзлийг өөрчилж чаддагаараа ямагт нотолж байдаг.


СУР: Эхийн сүүтэй их ойртсон гэж ярьлаа. Энэ талаар тодруулахгүй юу?

            1906-2012 он хүртэлх түүхэн урт хугацаанд манай компани бүтээгдэхүүнийхээ чанарыг байнга сайжруулахын төлөө зорьж ажилласан. Японы ЭМЯ-наас нярай хүүхдийн хоол тэжээл, тэр тусмаа эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний найрлага, чанарыг эхийн сүүтэй илүү ойртуулах талаар тодорхой стандарт гаргасан байдаг.
“ВАКОДО“ компаний зүгээс тэр стандартыг баримталж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.
Уг бүтээгдэхүүний гол түүхий эд болох үнээний сүүний найрлагад эхийн сүүнд агуулагддаг хүүхдийн дархлааны төрлийн уураг, тархины хөгжлийг дэмждэг олон төрлийн уураг байдаггүй тул бид сүүндээ эдгээрийг байвал зохих хэмжээгээр нь оруулж чадсан. Мөн эхийн сүүнд байдаггүй үхрийн сүүнд агуулагдах нярайд хэрэгцээгүй найрлагыг ч бас хасаж багасгаж чадсан байдаг. Жишээлбэл: үхрийн сүүнд өндөр агуулагдах нярайн харшилыг идэвхжүүлдэг уургийг бараг байхгүйтэй адилаар багасгасан ба сахарын агууламжгүй учир энэ сүү хүүхдэд таарахгүй харшил өгөх тохиолдол байдаггүй.
Мөн 9-36 сартай хүүхдийн яс бүрэлдэн хөгжихөд нэн чухал шаардлагатай төмөр, бусад олон төрлийн витаминуудыг зохих тунгаар нь оруулж өгсөн бөгөөд усанд маш амархан уусдаг нарийн ширхэгтэй тул үл ялиг зайлах маягаар хөдөлгөхөд л найрагдах ба түүний найрлага дахь минерал, амин дэмүүд хүүхдийн биед 100% шингэж чаддаг.
Бид бас эхийн хэвлий дэх ургийн хэрэгцээнд зориулсан нэмэлтүүд, жирэмсэн болон хөхүүл ээжийн хэрэгцээг хангахаар зориулагдсан 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Японы ЭМЯ-наас гаргасан стандартын дагуу үйлдвэрлэн эх орныхоо хэрэгцээг хангаж ажилладаг.

СУР: Танайд фолийн хүчилтэй чихэр байдаг. Энэ бас эхчүүдэд зориулагдсан уу?

           Тэгэлгүй яахав, жирэмсэн эхийн өдөрт авах фолийн хүчлийн хэмжээг 2000 онд Японы ЭМЯ-наас 400 мг гэж тогтоосон байдаг. Бид энэ стандартын дагуу фолийн хүчлийг чихрэнд хийж өгсөн. Жирэмсэн эхэд фолийн хүчил дутагдсанаас төрөлхийн гажигтай, уруул тагнай сэтэрхий хүүхэд төрөх тохиолдол их байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ чихэрнээс өдөрт нэгийг л идэхэд фолийн хүчлийн хэрэгцээгээ хангана. Энэхүү фолийн хүчилтэй чихэр нь Номингийн бүх салбарууд, Скай сүлжээ дэлгүүр, Ноme plazzo, Оргил зэрэг супермаркетуудаар зарагдаж байгаа. Энэ бол танай улс давсыг иоджуулсантай адил л юм.


СУР: Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний гол түүхий эд нь юу вэ? Энэ талаар хийсэн судалгааны үр
дүнгээс танилцуулахгүй юу?

             Гол түүхий эд болох үнээний сүүгээ Хоккайдогоос авдаг бөгөөд үйлдвэрлэлийн явц нь маш өндөр хяналт, ариун цэврийн хамгийн сүүлийн дэвшилтэт нөхцөлд, өндөр технологи, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд дээр явагддаг. Усанд маш амархан уусдаг, чихрийн хольцгүй, зөвхөн эхийн сүүнд агуулагддаг уургууд болон бусад агууламжуудын зохистой харьцааг нь тааруулсан зэргээрээ дэлхийд тэргүүлж чадсан.

            Бид Японы ЭМЯ болон Жирэмсэн нярайн эмч нартай хамтарч ажилласаны үр дүнд улсынхаа нярайн эндэгдлийг тодорхой хувиар бууруулж чадсан. Өөрөөр хэлбэл Япон хүн эрүүл урт удаан амьдрахад нь тодорхой хувь нэмрээ оруулсаар ирсэн нь манай компаний гол бахархал төдийгүй түүхэн урт удаан хугацаанд оршин тогтнохын үндэс болдог.

           Манай ЭМЯ-наас нярай үеийн хооллолтын блансыг хангаж чадсан өөрөөр хэлбэл өдөрт авах ёстой витамин, эрдэс тэжээлүүдийн хэмжээг илүүдүүлэхгүй бас дутуудуулахгүй байх шаардлагыг стандартаар тогтоосон байдаг. Бид энэ стандартуудыг мөрдөж ажилладаг. Бид цаашдаа ч бас МУ-ын засгийн газар болон ЭМЯ-тай хамтарч ажиллахыг хүсэж байна.

СУР: Япончууд урт наслалтаараа дэлхийд тэргүүлж байна. Түүний гол нууц нь хүнсний нэмэлт
                   бүтээгдэхүүн их хэрэглэдэгтэй холбоотой гэж ярьдаг.  Та юу хэрэглэдэг вэ?


            Яг үнэндээ би хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бараг хэрэглэдэггүй. Би өөрөө хоол зүйч мэргэжилтэй тул ажил амралтаа зөв зохицуулж, чанарлаг хоол хүнсээр дамжуулан хэрэгцээтэй амин дэм, эрдэс тэжээлүүдээ авч чаддаг.
Хоол тэжээл нь хүний эрүүл урт наслах үндэс суурь учраас манай улсад хүнсний бүтээгдэхүүний чанар өндөр байдаг ба хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг ч ихээр үйлдвэрлэгддэг. Япон хүмүүс ч бас өөрт тохируулан өргөн хэрэглэдэг.
Хэрвээ өөрийн хооллолтыг хангалтгүй байна гэж үзвэл тэр дутмаг зүйлээ хүнсний нэмэлт хэлбэрээр авах шаардлагатай шүү дээ. Жишээлбэл: Ногоон өнгөтэй навч, жимс, ногоо хүнсэнд дутмаг байна гэж үзвэл Фолийн хүчилтэй В төрлийн нэмэлт хэрэглэх жишээтэй.
Бас үс их унаад амархан ядраад байвал Фоли хүчил дутагдаж байгаа шинж гэх мэтчилэн .... өөртөө тааруулж хэрэглэх нь зөв юм. Би сүүлийн 2 жил Чирон “ Beauty collagen”-ыг хөгширөлтийн эсрэг хэрэглэж байгаа.
Үнэхээр бие махбодын хэрэгцээ шаардлага гарсан тэр үед хүнсний нэмэлт хэрэглэх нь ач холбогдолтой.

Цаг гарган ярилцсанд баярлалаа.


Нийтэлсэн: 2013-11-01 11:42:00
Видео мэдээ