“Монгол шагайн наадам” тэмцээн боллоо




Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Зөв монгол хүүхэд" үндэсний хөтөлбөр, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн зорилтын хүрээнд “Монгол шагайн наадам” тэмцээнийг  2016 оны 05 дугаар сарын 19-нд ХУД-ийн 71 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл, ахлах бүлгийн сурагчид болон  эцэг эхчүүдийн дунд  зохион байгууллаа. Тус тэмцээнийг монгол наадгайг залуу үедээ өвлүүлэн үлдээх, дэлгэрүүлэх, тоглоомоор дамжуулан хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, харилцааны зөв хэвшлийг бий болгох зорилгоор явууллаа. Тэмцээнд нийт 4 баг оролцож,

    Алаг мэлхий өрөх
    Морь уралдуулах
    Бөгцөг няслах
    Дөрвөн бэрх хаях
    Шагай шүүрэх зэрэг тоглоомоор наадаж, авхаалж, самбаагаа сорин наадсан бөгөөд шагайн тоглоомоор тоглохын ач холбогдлыг үр хүүхэддээ сургамжилсан тэмцээн боллоо.


Нийтэлсэн: 2016-05-20 11:49:00
Видео мэдээ