Канадад Монгол охин нэр хүндтэй шагнал хүртжээ

 

 

Канадад Монгол охин нэр хүндтэй шагнал хүртжээ


Тодруулбал: Онцгой гавьяа байгуулсан хүмүүс, шилдэг ахмадууд, шилдэг залуус гэсэн гурван ангиллаар жилд нэг удаа олгодог энэ нэр хүндтэй шагналын эзнээр дунд сургуулийн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг сурагчийг тодруулдаг бөгөөд монгол хүүхэд анх удаа хүртэж байгаа нь З.Анударь юм. Тэрбээр сурлага төдийгүй, спорт, хүмүүнлэгийн ажилд бусдыгаа хошуучлан оролцсон нь энэ шагналд хүргэсэн гэнэ.

Тэрээр Канадын Квебэк мужийн Гатино хотын дунд сургуулийн арваннэгдүгээр ангид суралцдаг монгол охин З.Анударь өнөөдөр тус мужийн амбан захирагчийн шагналыг гардан авахаар болжээ.

Өнөө жил 16 нас хүрч буй З.Анударь 2010, 2011, 2013 онд сургуулийнхаа шилдэг сурагчаар шалгарсан бөгөөд түүний тоглодог сагсан бөмбөгийн баг бүсийн аварга болжээ. Мөн хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог монгол охин сүүлийн хоёр зун дараалан өндөр настан өвчтөнүүдтэй ажилласнаас гадна энэ жил сургуулийнхаа биеийн тамирын танхимын хувцас солих өрөөг засч тохижуулах ажлыг удирдсан бол одоо өвчинд шаналж буй монгол хүүхдүүдэд туслах ажлаа эхлээд байна.
Энэ бүх ажлаараа тэрбээр 2013 онд “Forces avenir” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртжээ.


Нийтэлсэн: 2014-04-12 18:50:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ