Зургаан настай монгол хүү Ази тивийн шатрын аварга болжээ

 

Зургаан настай монгол хүү Ази тивийн шатрын аварга болжээ

 

Шри Ланка улсын нийслэл Коломбо хотноо (2012 оны - нийтлэгч) 6 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 2-ны хооронд зохиогдож буй Ази тивийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний рапид төрлийн тэмцээн 6 дугаар сарын 25-нд болж өнгөрөв. Монгол Улсаа төлөөлөн 22 тамирчин 7 насны ангилалд өрсөлдсөнөөс 6 хүртэлх насны нээлттэй ангилалд “Урамтай шатар” клубын тамирчин Есөнтөмөрийн Төгстөмөр 7 өрөг тоглож, хожигдолгүйгээр алтан медаль хүртсэн байна.  Энэ нь Монгол Улсын түүхэнд 6 насандаа “Азийн аварга” гэсэн эрхэм хүндтэй цолыг эх орондоо авчирч буй анхны тохиолдол боллоо.

Уг тэмцээнд манай баг тамирчдаас 6 хүртэлх насны эмэгтэй ангилалд “Урамтай шатар” клубын тамирчин Г.Энхчимэг хүрэл медаль, “Цэцэн нүүдэл” клубын тамирчин Ц.Лхагвасүрэн 16 хүртэлх насны нээлттэй ангилалд хүрэл медаль, “Урамтай шатар” клубын тамирчин Г.Амартүвшин 8 хүртэлх насны нээлттэй ангилалд шагналт 4 дүгээр байр, 18 хүртэлх насны нээлттэй ангилалд эмэгтэйчүүдийн ФИДЕ мастер А.Энхтуул 4 дүгээр байр, Дархан-Уул аймгийн тамирчин  Ё.Эрдэмдалай 10 хүртэлх насны нээлттэй ангилалд шагналт 5 дугаар байр тус тус эзэлж тэмцээнийг амжилттай үргэлжлүүлж байна. Өчигдөр буюу 26-ны өдөр шатрын стандарт төрөл эхэлж байна. Энэ дашрамд дурдахад Е.Төгстөмөр нь Дэлхийн шатрын холбооны  Олон улсын мастер Т.Батцэцэгийн ууган хүү ажээ.


Нийтэлсэн: 2014-06-29 23:03:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ