Бөхчүүдийн бүртгэл ирэх мягмар гарагаас эхэлнэ


Бөхчүүдийн бүртгэл ирэх мягмар гарагаас эхэлнэ


Хүннү гүрний 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн улсын баяр наадам болоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна.

Өнөө жилийн наадмын зохион байгуулалтад нэлээд чамбай байх бөгөөд автомашины түгжрэл байхгүй тайван амгалан наадуулах үүднээс 819 автобус үйлчилгээнд явах юм.

Тэгвэл өнөө жилийн хүчит бөхийн барилдаан 512 бөх хүч эр бяраа сорих нь ээ. Хүчит бөхчүүдийг 2014 оны долдугаар сарын 9, 10-нд 10.00-18.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэх юм байна.

Бөхчүүд бүртгүүлэхдээ хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх ёстой юм. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй гэдгийг МҮБХ-ноос мэдээллээ.

Дашрамд дурьдахад энэ жилийн наадмын тасалбарыг ням гарагаас эхлэн худалдаж эхлэх бөгөөд Монгол бөхийн өргөө, СТӨ-ний кассаар худалдаалах юм байна.


Нийтэлсэн: 2014-07-05 15:10:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ