Мээдээгийн экс эхнэр Р.Есүйн анхны нөхөр О.Балжинням аваргын хүү энэ байна

 

Мээдээгийн экс эхнэр Р.Есүйн анхны нөхөр

О.Балжинням аваргын хүү энэ байна

new photo

 

Мээдээгийн эхнэр, дуучинР. Лхамаагийн дүү, О.Балжинням аваргын бэр гээд Р.Есүй бүсгүйд олон янзын гуншин бий. Олны танил биш хэрнээ хэдийнэ олонд танигдсан тэрбээр нэг хэсэг ганц бие бүсгүйн амьдралаар амьдарч байгаад саяхнаас найз залуутай болсон сураг гарсан.

Японд сурч байхдаа О.Балжинням аваргын ууган хүүтэй дэр нэгтгэж, хөөрхөн хүүтэй болсон тэд нэг л мэдэхэд салж, Р.Есүй дунд нь зай ч авалгүй дуучин Мээдээтэй гэр бүл болж байлаа. Мөн л удалгүй хөөрхөн охинтой болсон тэдний амьдрал Мээдээ өөр бүсгүйтэй эргэлзэлгүй хамтын амьдралаа эхлүүлсэнээр төгсгөл болсон. Гээндээ ч бий, гоондоо ч бий л байх. Ямартай ч хувь заяаны эрхээр олны танил хүмүүсийн эхнэр, бэр нь болж явсан Р.Есүй гурав дахь сонголтоо хийхээс өмнө цаг хугацааны амралт авч, сайтар бодох хэрэгтэй биз ээ.

Харин О.Балжинням аваргын ууган хүү, Р.Есүйн анхны нөхөр хэмээх алдарт залуу чинь энэ байна даа. Японд самбо, жудогоор барилдаж байсан тэрбээр аварга аав шигээ нэрээ дуурсгаж чадаагүй ч бөх хүний том биенээс авахуулаад шинж тэмдэгүүд бүрдсэн байгаа биз.  


Нийтэлсэн: 2015-05-19 18:05:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ