Хонины сүүлээр саван үйлдвэрлэж байна


Хонины сүүлээр саван үйлдвэрлэж байна

 

Tos

Өнгөрсөн жил Засгийн газраас “Монголдоо бүтээцгээе” уриан дор нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг дотоодын үйлдвэрлэлд зарцуулсан. Ардчилал гарснаас хойш үйлдвэрүүд хаалгаа барьж үндэсний үйлдвэрлэл устаж байснаа эргэн сэргэж эхэлсэн нь энэ билээ.

Манай улсын хувьд нөхөн сэргээгдэж байдаг баялаг болох хөдөө аж ахуйн салбараас бий болдог ноос ноолуур, арьс шир, цагаан идээ зэргээс гадна бас нэгэн шинэ технологи нэвтэрсэн нь хонины сүүлийг ашиглан саван үйлдвэрлэх технологи юм.


-“СҮҮЛЭНХҮҮ”-Г ХОНИНЫ СҮҮЛЭЭС ГАРГАН АВЧ, ГАР АРГААР ҮЙЛДВЭРЛЭДЭГ-

100 хувь хонины сүүлээс гаргаж авсан энэ саванг "Дэгжих Оюу" ХХК үйлдвэрлэн гаргасаар таван жил болжээ. Орчин үеийн хэрэглэгчдэд зориулан хонины сүүлний эвгүй үнэрийг цэцэгсийн үнэрээр дарж хатуу болон шингэн саван болгон зах зээлд нийлүүлдэг байна. Монголчууд сүүлний тосны ашиг тусыг эртнээс мэддэг байсан хэдий ч хурц үнэрээс нь болж төдийлөн ашигладаггүй байсан бол өнөөдөр энэ асуудал шийдэгдэж байна.

Хонины сүүл 2011 онд 3000 төгрөг байснаа өссөөр өнөөдөр дунджаар 7000-8000 төгрөг болсон байна. Ингэж худалдаж авсан хонины сүүлнээсээ тосоо гарган авч ашиглана. Үүн дээр үйлдвэрлэлийн явцад гарах бусад зардал, ажилчдын цалин хөлс, татварыг нэмснээр 100 гр энгийн саванг 15.000 төгрөгөөр, бусад хольцтой саванг 17.000 төгрөгөөр борлуулдаг юм байна.

Сүүлэнхүү саванг ямар  нэгэн нүсэр үйлдвэрлэлийн шат дамжлагаар үйлдвэрлэдэггүй, "Дэгжих Оюу" ХХК-ийнхан гар аргаар үйлдвэрлэдэг учраас монгол хүний сэтгэл шингэсэн дотоодын үйлдвэрлэл юм. Саванг сүүлний өөхөөр хийж байгаа учраас хүүхдийн биед илүү ач тустайг бодож сонирхолтой хэлбэр дүрс гарган урлаж байна. Тухайлбал, китти муур, сарнай цэцэг, бамбарууш зэрэг хэлбэр дүрсүүдийг сонгон авсан байх юм.


ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Нийтэлсэн: 2015-06-16 15:53:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ