Х.Намууны бахархал


Жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун ааваараа бахархдгаа цахим найзуудтайгаа хуваалцжээ. Тэрбээр  "Анх  таван настайдаа Ядуугийн зовлонгийн нээлтийг үзэх гэж ээжийнхээ өвөр дээр нүдээ аньсаар байгаал гарч ирж билээ ккк. Дараа нь миний аав ийм ядуу хүн юм байх даа бас ингээд хүнд зодуулчихаж байгаа юм уу гэж бодоод нэг их хямарч байснаа тод санадаг юм. 18 жилийн дараа ингээд хоёрдугаар ангийг нь үзэж байгаадаа маш их баяртай байна.Ааваараа би алхам тутамдаа байнга л бахархдаг л даа.  Гэхдээ өнөөдөр бүр их бахархав. Аймшиг, инээдэм, драма гээд бүхнийг чадагч миний аав юм аа. Хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон бүтээл гэж үнэхээр сайхан юм. Энэ олон жил болоход бүгд л мартаагүй санан дурсаж одоог хүртэл ярьж байдаг" хэмээн цахим хуудаснаа бичжээ.


Нийтэлсэн: 2016-05-03 14:20:00
Видео мэдээ