Тэйлор Свифт: Охинтой болохыг хүсч байна


Грэммийн шагналт, дуучин Тэйлор Свифт Каннын кино наадамд оролцсоныхоо дараа “Teen Vogue” сэтгүүлд сонирхолтой ярилцлага өгсөн байна. Тэрбээр ярилцлагадаа "Эмэгтэй хүн бүхэн ээж, эхнэр болдог. Тэд хүсэхгүй байгаа бол тоогүй хэрэг. Би гэр бүлтэй болохыг хүсдэг. Эмэгтэй хүн амьдрах хугацаандаа хүүхэд төрүүлж, айлын эхнэр болохгүй бол байгалийн хуулийг зөрчиж байна гэсэн үг. Би багаасаа халуун дулаан гэр бүлд өссөн болохоор гэр бүлийн үнэ цэнэ, хайр гэдгийг сайн мэддэг. Охинтой болохыг хүсч байна. Миний “1989” цомогт “Охин” гэх дуу байгаа. Би энэхүү дууны үгийг бичиж байхдаа өөрийгөө ээж болсон мэтээр зүйрлэж бичсэн. Охинтой болбол эхлээд адилхан хувцас өмсөөд хотоор зугаалах болно" хэмээн ярьжээ.


Нийтэлсэн: 2016-05-16 12:36:00
Видео мэдээ