Өсвөр насны охидод эрүүл мэндийн хичээл заалаа

Монгол Улсын ЗГ, БСШУЯ –аас хэрэгжүүлж буй “Зөв Монгол хүүхэд ” хөтөлбөрийн хүрээнд ХУД-ийн АБНТБТ-өөс Яармагийн Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Good neighbors” байгууллагатай хамтран “Охидын хувийн эрүүл ахуй,зөв хоололт,амьдралын зөв хэвшил” сэдвээр сургалт явууллаа. Сургалтанд Яармаг дахь ЕБС-ийн гурван сургуулийн 5-12 дугаар ангийн нийт 32 сурагч хамрагдсан юм. Сургалтын үеэр охидын эрүүл ахуй, хувийн ариун цэвэр, амны хөндийн ариун цэвэр, арьс, үс арчилгаа, зөв хоололт, амьдралын зөв хэвшил дадлын чиглэлээр хичээл зааж чөлөөт ярилцлага явуулсан байна.


Нийтэлсэн: 2016-05-23 16:03:00
Видео мэдээ