Японд үерийн гамшиг, хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 100 хүрч, 50 гаруй хүн сураггүй алга болжээ

Японы баруун хэсэгт үерийн гамшиг, хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж 100 хүрээд байна. Мөн 50 гаруй хүн сураггүй алга болсон талаар засгийн газрын төлөөлөгч мэдэгдлээ. Японы Хирошима мужид ихэнх хүн амь насаа алджээ.    

Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ аврагчид цагтай уралдан ажиллаж байгаа талаар мэдээлсэн юм. Аврах ажиллагаанд цэрэг, цагдаа, сайн дурынхан нийлээд 54,000 гаруй хүн ажиллан, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Баасан гарагийн өглөөнөөс бямба гарагийн өглөө хүртэл Шикокү арлын Мотояма тосгонд 583 мм-ийн хур тунадас оржээ. Өнөөдөр ч 200 мм-ийн эрчтэй аадар бороо орох магадлалтайг анхааруулж байна.

Нийт 19 хоргодох байр луу хүмүүсийг нүүлгэн, шилжүүлж байна. Курашики хотын дарга Каори Ито Асахи Шинбүн сонинд мэдээлснээр “Хэнд ч өмсөх юм алга. Бидэнд цамц, өмд, оймс, гутал бүгд хэрэгтэй байна” гэсэн юм. 

Окаяма мужийн албаныхан “AFP” мэдээний агентлагт усны түвшин аажмаар багасаж байгаа талаар хэллээ. Эрчим хүчний байгууллагын мэдээлснээр 12,700 хэрэглэгч цахилгаангүй байгаа аж.

Эх сурвалж: Japan today, BBC


Нийтэлсэн: 2018-07-12 13:35:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ