Ромын клуб бол бас нэгэн элит хуйвалдагчид

Нууц нийгэмлэгүүдийн нууцаас....

Өрнөдөд бараг хяналтанд аваад байгаа ДОХ-ын халдвар Африк тивд эрчимтэй тархсаар байна. Клубын захирлуудын тодорхойлсноор “хүмүүсийг төөрөлдүүлэх компьютер загварчлал” болох “Өсөлтийн хязгаар” хэмээх хуурамч баримтын номтой дээрх зүйлс ямар ч холбоогүй байж болно. Гэхдээ сүүлийн 25 жилд ДОХ 50 сая хүний амийг авч одсны 70 хувь нь Африкт ногдох ба тахал улам тархсаар байна. ДОХ-ын үүсэл нууцлаг манангаар хучигдсан хэвээр байгаа боловч нэг зүйл л үнэн. Ромын клубээс гаргадаг тулгасан зөвлөмжүүдийг өнөөдөр нэн яаралтай, хатуу чанд хэрэгжүүлсээр байна.

1968 онд Италийн үйлдвэрийн эзэн Аурелио Пессейн үндэслэсэн Гамбург хотод төвтэй Ромын клубын хэрхэн хар байгаагаас шалтгаалан “сэтгэгчдийн бүлэг” эсвэл Дэлхийн банк, Мөнгөний сан, эрх баригч элиттэй ойр дотно холбоогоо ашиглан олон улсын улстөр, эдийн засагт ов мэх зохиох гэсэн нэгдмэл дэлхий даяарчлалыг хүсэмжлэгч бас нэг элит хуйвалдагчид гэх зэргээр янз бүрээр тайлбарлаж болно.

Тэд цахим хуудас дээрээ өөрийнхөө зорилгоо “хүн төрөлхтөнд тулгарч буй хамгийн чухал асуудлыг илрүүлэн, дэлхийн хэмжээнд дүн шинжилгээ хийж, алсын боломжтой шийдэл, ирээдүйн дүр зургийг боловсруулах судалгаа хийх” замаар иймс асуудлуудыг хамгийн чухал олон нийтийн болон хувийн түвшинд шийдвэр гаргагчид бас олон нийтэд хүргэж, бие даасан, дэлхийг хамарсан, албан бус, шинэчлэлийг идэвхижүүлэгч болж ажиллана гэж тодорхойлжээ. Сайхан л зүйл харагдаж байна. Тэдний зуу буюу төдий тооны гишүүдийн идэвхтэн, хамаарагч, хүндэт “бүрэн” жагсаалт нэр хаяг нь дэлхийн байгууллагуудад тэргүүлэх байр суурьтай гол хүмүүсээс бусдынх нь бага хурлуудын мэдээлэл олон тооны судалгааны ажлын хамт цахим хуудас дээр тавиастай байдаг.

Ромын клуб 1972 онд манай гарагийн нөөц баялаг эцэс төгсгөлгүй,  дэлхийн хүн ам хурдацтай өсөн нэмэгдэж байгаагаас учрах хор уршгийн талаар сэрэмжлүүлсэн “Өсөлтийн хязгаар” гэдэг ном хэвлүүлснээр олонд нэр нь танил болсон юм. Энэ ном тэр дороо бэстсэллэр болж 30 хэлээр хэвлэгдэн 4 сая хувь борлогдсон байна.

Харамсалтай нь уг бүтээл далд явуулгын тухай онолчдын дунд үүсээд байсан маргааныг улам дэврээж дэлхийд мэдрэгдээд буй хамгийн гамшигт тахал ДОХ-ыг Тагнуулын Төв Газар ба Билдербергерийн бүлэг Ромын клубын маш нууц зөвлөмжийн дагуу хүний гараар бүтээж дэгдээж тараасан мэтээр шуугихад хүргэжээ. Энэ төлөвлөгөө нь нийгмийн хүсүүштэй бус элементүүд тухайлбал хар арьстан, испани гаралтай хүмүүс, гомочуудыг устгахад чиглэсэн гэж нотлох нь бий. 2001 оны 11 дүгээр сарын 5-нд хууль хэрэгжүүлэгчдийн гарт үрэгдсэн Уильям Куперийн бичснээр бол “ДОХ-ыг боловсруулах төсөл нь NK-NAOMI гэдэг нэртэй байж. Уг нянг тэмбүүний эсрэг вакцинаар дамжуулан Африк тивд 1977 онд анх тараасан байна. Өвчний хяналтын төвүүд болон Нью-Йоркийн цусны төвөөс явуулсан халдварт шар өвчний эсрэг тарилгын үеэр 1978 онд АНУ-ын хүн ам ХДХВ-ын халдвар авсан юм.

Хүн амын өсөлтийг хязгаарлах энэ уриалга анхных бус. 1948 онд АНУ-ын Төрийн департаментийн ажилтан Жорж В.Маккеннан АНУ-ын зүгээс  “Хүн амын өсөлтийг зохицуулах аргачлалыг хэрэгжүүлэх тухайд” гэсэн гадаад бодлогын мэдэгдэл гаргаж байжээ.  1970 оны гуравдугаар сарын 16 нд ерөнхийлөгч  Ричард Никсон, Сахараас доошхи Африкийн хүн амын тоог тогтворжуулах чиглэл өгч, уг асуудлыг хариуцах албан тушаалтнаар  3-р Д.Рокфеллерийг томилсон, PL-91-213 гэсэн хуульд гарын үсэг зурсан тухай мэдээ байдаг.

NK-NAOMI төсөл бол ТТГ-аас боловсруулсан эм, биологийн бэлдмэл үйлдвэрлэж турших анхны хөтөлбөр биш юм. 1953 оноос хүни й оюун санааг хянаж, биеэ авч явах байдлыг нь загварчлах зорилгоор мэдрэлд нөлөөлөх бэлдмэл боловсруулах 10жилийн төсөл хэрэгжүүлж эхэлжээ. 1969 онд Батлан хамгаалах яамны мэргэжилтэн Роберт  Макмахан гэг 5 жилийн дотор хүний байгалдийн дархлааг устгах чадвартай биологийн холимог бэлдмэл гарган авах зорилгоор Конгресоос 10 сая доллар ологохыг хүсч байв. 1970 онд H.R-15090 нэрийн дор уг санхүүжилтийг олгосон бөгөөд ХДХВ маягийн хуучин нян гарган авахад молекулаас дотогш биологийн аргачлалыг ашиглах NK-NAOMI төслийг мөн санхүүжүүлэх болсон байна. Тэр үед ТТГ эсийн хувилбар болон удамшлын ялгаанд тулгуурлан тодорхой угсаатныг онилж чадах “угсаатны зэвсэг” байж болох эсэх талаар судалгаа явуулж байв. Энэ бүх туршилтыг Мэриланд муж улсын Форт Детрик хот дахь Тусгай ажиллагааны салбарт хийгджээ.

ДОХ-ыг хүний гараар бүтээсэн гэдэгт итгэпдэг хүмүүсийн гаргаж ирсэн нотолгоонуудын хамгийн үнэмшилтэй нь 1971 онд нийтлэгдсэн ДОХ-ын өсөлтийн хүснэгт “Дэвшлийн илтгэл №8 х№61” юм.  Энд 15 жилийн хугацаанд хийгдсэн 20 мянга гаруй хуудас шинжлэх ухааны судалгааг ДОХ-той ижил шинж чанартай халдварт нян боловсруулах зорилготой холбооны хөтөлбөр болгон өөрчлөх зохицуулалт хийсэн тухай дурддаг.

Сүүлийн 70 гаруй жилийн турш  АНУ-д хүн дээр хийсэн туршилтуудын талаар бохир түүхийг сайтар баримтжуулан Мэдээллийн эрх чөлөөний хуулийн дагуу олон нийтэд илчилсэн билээ. 1930-аад онд америкийн цэргүүд болон энгийн эмнэлгийн өвчтнүүдийш туршлагын туулай болгон ашиглаж, өөрсдөд нь мэдэгдэлгүй цөсмийн цацрагийн үйлчлэлийн талаар туршилт хийсэн гэдэг. Мөн 1930-аад онд Таскижигийн Тэмбүүгийн судалгааны төв тэмбүү өвчтэй гэсэн оноштой хар арьст 200 хүнд өвчлөлийнх нь талаар ажиглалт явуулсан баримт бий. Дээрх ажиллагаануудад  мөрдөн байцаалт явуулсан Сенатын хороо 1950-аад оны эхнээс 1963 онд уг туршилтуудыг хаах хүртэл Судалгааны хэлтэс өөрсдөд нь мэдэгдэлгүй сайн дурын бум хүмүүс  дээр туршилт хийсэн нь ТТГ-ын удирдлага хувь хүний эрхэд зохих  анхаарал хандуулж ТТГ-ын ажилтнуудыг үр нөлөөтэй удирдан чиглүүлэх үүргээ хөсөрдүүлснийг харуулж байна. Туршилт аюултайг мэдсээр байж хүний амь насанд аюул учруулж хайхрамжгүй ханджээ.  АНУ-ын хууль эрхийг зөрчиж буй нь илэрхий байсаар байтал туршилтуудыг үргэлжлүүлсээр байсан байна. Саяхан хүртэл Персийн булангийн дайны үеэр цэргүүдэд өгсөн туршилтын бэлдмэл хэдэн мянган цэрэг “Булангийн дайны синдром” гэсэн оноштой үлдэхэд хүргэсэн юм. Эцсийн эцэст 1995 оны 10 дугаар сарын 3-нд ерөнхийлөгч асан Билл Клинтон цөмийн цацрагийн үйлчлэлийн талаар туршилт явуулж байсныг хүлээн зөвшөөрч АНУ-ын Засгийн газар нөхөн төлбөр олгох үүрэг хүлээж байгааг мэдэгдэж байсан билээ.


Нийтэлсэн: 2018-07-12 14:15:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ