Цусны эргэлт сул байна гэдэг бол анхаарах ёстой асуудал

Энэхүү бэрхшээлийг энгийн амархан аргаар эмчилж болно. Цусны эргэлт сул байна гэдэг бол нилээд анхаарах ёстой асуудал бөгөөд үүсэх шалтгаан нь тамхи татах, хөдөлгөөний дутагдал, сахарын өвчин, цус өтгөрөх, өөхших гүвэн, даралт ихсэх, хар тамхи хэрэглэх зэрэгтэй холбоотой байж болох юм. Ихэнх тохиолдолд дээрх шинж тэмдгүүд аажмаар бий болох ба үүнээс ангижрах хэд хэдэн арга бий.

Аль болох их ус уу
Цусны эргэлтээ сайжруулахын тулд та өдөрт 8-аас багагүй аяга ус уух хэрэгтэй. Ус уух нь таны биеэр тэжээллэг бодис болон хүчилтөрөгчийг биеийн бусад эрхтэн, эд эсэд тараахад тустай ба биеийн эд эсүүд зохих хэмжээгээр чийгшинэ.

Цагаан гаа
Цагаан гааг тогтмол хэрэглэснээр цус өтгөрөх болон зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Энэ ургамал нь Gingerols болон zingerone хэмээх хоёр бодис агуулах ба эдгээр нь хүний биеийн дулааныг нэмж, цусны эргэлт сайжруулдаг байна.

Сармис
Сармис зүрхний үйл ажиллагааг сайжруулж, өөхших гүвнээс сэргийлдэг, даралт тогтворжуулдаг, судасны хананд элдэв зүйл наалдан, хуралдахаас сэргийлдэг гэдгийг олон судалгаагаар тогтоосон билээ.

Туулайн бөөр
Энэ модонд байх эсцин хэмээх идэвхтэй нэгдэл нь хялгасан судасны ханыг бэхжүүлж, үрэвслээс сэргийлэх ба цусны эргэлт сайжруулж, венийн судас бүдүүрэхээс сэргийлнэ.

Эфирийн тос
Эфирийн тос нь цагаан гаатай адил цусны эргэлт сайжруулан хялгасан судсыг идэвхжүүлэх замаар халуун дулаан ялгаруулах ба мөн чангарсан булчинг суллаж, гар хөл чилэх, хөших зэргийг хэвийн болгодог билээ.

Кайений перец
Кайений перец-д капсаицин хэмээх бодис ихээр агуулагдах ба энэ нь артери болон хялгасан судас бэхжүүлж, зүрхний үйл ажиллагаанд тустай билээ. Мөн судас битүүрэхийн эсрэг үйлчилгээтэй ба цусны эргэлт сайжруулан, толгойн болон хөл гарны өвчин намдаан хүйтэн гар хөлийг дулаацуулдаг.

Загасны тос

Загасны тос нь омега-3 тосны хүчлээр баялаг бөгөөд энэ тос нь судсан дахь өөх тосыг зайлуулах замаар цусны эргэлтийг сайжруулна. Мөн HDL-ийг сайжруулах ба бие дэх холестерины хэмжээг багасгана.


Нийтэлсэн: 2018-07-12 14:21:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ