Бүсгүйчүүдийг баян хятад эрчүүдтэй танилцахыг сурталчилдаг

Мэй Айсы гэдэг энэ хятад залуу Чэндо мужид ажилчны гэр бүлд төржээ. Дунд сургуулиа тааруухан төгссөн ч гадаадад дээд боловсрол эзэмшихээр шийджээ. Ингээд хамгийн хямд төлбөртэйгөөр нь Украйныг сонгожээ. Эхэндээ энэ орныг Африкд байдаг гэж төсөөлж байжээ.Украйны дээд сургуульд сурах нь санаснаас хялбар тусжээ. Төлбөр хямдаас гадна хичээлээр дардаггүй гэнэ. Суралцах нь бараг амралт шиг өнгөрчээ. Энэ үедээ тэрээр ирээдүйн эхнэр Дашатайгаа танилцжээ. Тэд теннисийн талбайд анх учирсан гэнэ.Тэгэхэд Мэй 28 настай украйн охин 16-тай байсан гэнэ. Хятад залуу украйн охиныг эргүүлсээр эхнэрээ болгон авч суужээ.Украйнд мөн нутагтаа муугүй хурим хийсний дараа хурмын болон бал сарын аялалын зургаа Вэйдо-гоор цацсан нь дорхоо л алдаршжээ. Үзэсгэлэнт европ эхнэртэй тэрээр хэдхэн хоногийн дотор Хятад даяар нэрд гарчээ.Олон гоонь эрс түүнтэй холбогдож царайлаг украйн эхнэртэй болох арга туршлагаасаа зааж өгөхийг хүсэж гуйжээ. Энэ үед л түүнд Украйн-Хятадыг холбосон танилцах товчоо байгуулах бизнес санаа таржээ. Ингээд “Culove Dating Club”-аа байгуулжээ. Түүний товчоо нь чинээлэг хятад гоонь эрчүүдийг үзэсгэлэнт украйн бүсгүйчүүдтэй танилцахад зуучилдаг. Энэ товчоонд нь хадмын талын олон хүн ажиллаж муугүй цалин авдаг гэнэ. Эхнэрийх нь эгч Алёна хүртэл гудамжаар явж бүсгүйчүүдийг баян хятад эрчүүдтэй танилцахыг сурталчилдаг. Бүр 15-16 охидыг ч ятгадаг гэнэ.


Нийтэлсэн: 2018-07-12 14:25:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ