Уулзалтынхаа үеэр баглаа цэцэг бэлэглэжээ

 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хорватын ерөнхийлөгч Колинда Грабар-Китаровичд Кремльд хийсэн уулзалтынхаа үеэр баглаа цэцэг бэлэглэжээ. Харин Хорватын ерөнхийлөгч В.Путины нэртэй өмсгөл хариуд нь өгсөн байна."Өнөөдрийн тоглолтын төлөө" гэж хэлээд улаан, цагаан өнгийн өмсгөлийг бэлэглэхэд ар хэсэг дээр нь Путин гэж бичсэн байснаас гадна "9" дугаарыг томоор гаргажээ."Танай улсын шигшээ баг ийм гайхалтай амжилт үзүүлж байгаад баяр хүргэе. Өнөөдөр бид сонирхолтой тоглолт үзнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн Путин хэлсэн юм.

Дашрамд дуулгахад Колинда бол Хорватын анхны эмэгтэй ерөнхийлөгч юм. Хорват улс нийт 4.17 сая хүн амтай билээ.


Нийтэлсэн: 2018-07-16 11:26:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ