Францын шигшээ баг хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо

Москва хотын Лужники стадионд 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын цомын төлөө сүүлчийн тоглолт Франц, Хорватын шигшээ багуудын хооронд болж, Францчууд 4:2 харьцаагаар хожсон билээ.

Хорватын Марио Манжукичийн өөртөө хийсэн гоол, Антуан Гризманы торгуулийн цохилт, Пол Погба, Килян Мбаппе нарын хоёрдугаар үед хийсэн гоолууд Францын шигшээ багийг хоёр дахь удаагаа дэлхийн аварга болгосон юм.

Тоглолтыг хэд хэдэн улсын төрийн тэргүүнүүд үзэж сонирхсоны дотор Францын ерөнхийлөгч Эммнауэл Макрон байв. Тэрээр үндэсний шигшээ багаа дэлхийн аварга болоход сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй албаныхны өмнө суудлаасаа үсрэн боссон байна.


Нийтэлсэн: 2018-07-16 11:33:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ