Өнөө шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ

Өнөө шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ


tsag

Нарны энергийг боломжтой үед нь түлхүү ашигласнаар цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилгоор манай улс 1983, 1985, 2001 онд Засгийн газрын тогтоолоор гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гараг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж байсан. Энэхүү тогтоол нь 1999 оныг хүртэл 14 жил хэрэгжсэн бөгөөд 1999 онд хүчингүй болж, Засгийн газрын 2001 тогтоолоор дахин зуны цаг тооллыг мөрдөж эхэлсэн байдаг. Гэвч 2005 онд Засгийн газраас уг тогтоолыг дахин хүчингүй болгож байсан юм. Цагийг ингэж урагшлуулснаар байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон  хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломжийг олгодог байна. 

Иймээс 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас орон даяар зуны тоололд шилжих шийдвэрийг гаргасан. Энэ жил гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө буюу өнөө шөнө зуны цагийн хуваарьт шилжих юм.Та цагаа 02.00-ээс 03.00 дээр тааруулна. Зуны цагийн хуваарь есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цаг урагшлуулснаар ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхыг тогтоолд тусгажээ.

Дэлхийн улс орнуудад эдийн засгийн хэмнэлтийн талаарх олон судалгаа байдаг бол, манай улсад 1998 онд  хийсэн судалгаагаар зуны  цагийн тоололд   шилжих   4-9   дүгээр   сарын хооронд   байгалийн    гэрэлтэй    цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим   сая   квт.цаг   цахилгаан   эрчим хүч хэмнэгддэг болохыг тогтоосон юм байна. Мөн иргэд ажлаасаа эрт тарж, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг нэмэгддэг нь таатай хэмээн үздэг.

Гэвч цаг урагшлуулснаар хүний биед зарим нэг өөрчлөлтүүд гарах, сэтгэл зүй болоод ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлөх магадлал бий тул сэтгэлзүйчдийн зүгээс эрт унтаж, өглөө эрт босох, байнгын дадал хэвшлээ бага зэрэг өөрчлөхийг анхааруулдаг байна. 
 
Э.БҮҮВЭЙ 

Нийтэлсэн: 2016-03-25 15:54:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ