АВТО МАШИНТАЙ БҮСГҮЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН САХИУС, ХАМГААЛАЛТ

Та машинтай юу, эсвэл машин худалдаж авахаар төлөвлөж байгаа бол энэ мэдээлэл таны сонирхлыг өөрийн эрхгүй татах байх. Жолоо барьж явахдаа сэтгэлийн амар тайван байдлаа хадгалж, хүч тэнхээтэй байхад дараах сахиус, хамгаалалт хэрэгтэйг зөнбилэгчид зөвлөж байна.  
Хулгайгаас сэргийлэх сахиус
Цалин цагаан мөнгөөр урласан 7-гийн тоо нь таны машины хулгайчаас сэргийлэх төхөөрөмжийг халдашгүй болгоно. Эсвэл та ийм сахиусыг мөнгөлөг цаасаар өөрөө хийсэн ч болно. Энэ сахиусаа машины арын цонхны шилэнд бэхлээрэй.
Түлхүүрийн
хамгаалалт: Өнгө өнгийн эрдэс минералаар хийсэн 7-ын тоо бол эмэгтэй жолоочдод сахиус, хамгаалалт болно. Энэ сахиусаа машины түлхүүрийн оосорт зүүж яваарай. Ийм сахиус автын ослоос урьдчилан сэргийлдэг.
Жолооны үнэмлэх авах
: Ягаан өнгийн кварцаар (өөхөн чулуу) хийсэн 7-ын тоо жолооны дамжааны төгсөх шалгалтыг амжилттай өгөхөд танд тусална.
Хурд хэтрүүлэхээс сэргийлэх
: Яст мэлхий бол урт наслахын билэгдэл билээ. Яст мэлхий аюултай хэмжээнд хүртэл хурд хэтрүүлэхээс таныг хамгаалж, сэрэмжлүүлнэ. Яст мэлхийг арын суудлын ард консольд байрлуулбал дээр.
Автын цагдаа нартай харьцах
: Ногоолингоор хийсэн 7-гийн тоо нь замын цагдаа нартай хэл амаа ололцоход тустай гэж зөнбилэгчид зөвлөж байна. Мэдээж та замын хөдөлгөөний дүрмийг чанд сахиж, зөрчихгүй байхыг хичээсэн нь дээр. Жолооны ард дээд зэргээр анхааралтай, болгоомжтой явах ёстой. Хэрэв та буруу үйлдэл хийж авто осолд орвол ийм хүчтэй сахиус ч таныг аварч чадахгүйг анхаар.
Аян замын таагүй явдлаас сэргийлэх сахиус: Зам дээр элдэв таагүй байдалд орохоос сэргийлэхийн тулд кварцын талст, эсвэл улаан өнгийн ямар нэгэн юм авч яваарай. Гэхдээ энэ сахиусаа олны нүдэн дээр ил байлгаж болохгүй. Арын толинд хүлэх буюу хиймэл дагуулын навигаторт цэнхэр утас, резинээр уяна. Үүний тусламжтайгаар та жолоо барьж байхдаа илүү анхаарал, сэрэмжтэй байх болно.


Нийтэлсэн: 2016-03-28 16:08:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ