Оюутнууд сургалтын төлбөрийн зээлээ авах боломжтой боллоо


Оюутнууд сургалтын төлбөрийн зээлээ авахад бэлэн боллоо. Өнөөдөр "Сайн оюутан" хөтөлбөрийн зээлийн журмыг эцэслэн баталлаа. Энэ долоо хоногт БСШУЯ арилжааны гурван банк, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежиудтай гурвалсан гэрээ байгуулсанаар сургалтын төлбөрийн зээл олгож эхэлнэ. Та бүгд  http://www.meds.gov.mn/good холбоосоор нэвтэрч хөтөлбөрийн бүрэн танилцуулга, зээлийн журамтай танилцаарай. Дашрамд сонирхуулахад Засгийн газар оюутнуудад сургалтын төлбөрөө банкнаас хөнгөлттэй нөхцөлөөр зээлэх боломж бүрдүүлж  “Сайн оюутан” хөтөлбөр баталсан билээ.
 


Нийтэлсэн: 2016-05-10 19:31:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ