Японд хэдэн зуун мянган хүн гэрэл цахилгаан, ус, хийгүй болжээ


Японд хэдэн зуун мянган хүн гэрэл цахилгаан, ус, хийгүй болжээ



 

НҮБ. /TASS/. Японд сүүлийн өдрүүдэд болсон цуврал газар хөдлөлтийн улмаас хэдэн зуун мянган хүн гэрэл цахилгаан, ус, хийгүй болсон тухай НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар мэдээллээ.

“Кумамото, Оита, Миязаки мужий 129 мянга орчим өрх айл гэрэл цахилгаангүй болсон бол Кумамото мужид 105 мянган өрх айлын хийн нийлүүлэлт зогссон бол 385 мянган хүн ундны усгүй боллоо” тус байгууллагын мэдээлэлд дурджээ. Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас тээврийн харилцаа зогссон тухай мэдээлж байна. Кумамото мужийн нисэх онгоцны буудлыг хааж, байгалийн гамшигт өртсөн бүс нутгийн төмөр замын харилцаа тасалдаж, мөн автомашины хэд хэдэн зам хаагджээ. НҮБ-ын мэдээлснээр, нүүлгэн шилжүүлэх 655 төвд 69 мянга орчим хүн байрлаж байна.  

Бямба гарагт шилжих шөнө Японы баруун өмнөд нутагт дахин 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. Хамгийн сүүлийн мэдээгээр, байгалийн гамшгийн улмаас 41 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэний 170-ынх нь биеийн байдал хүнд байна.

Аврах ажиллагаанд Японы Өөрийгөө хамгаалах хүчний цэргүүд, эргийн хамгаалалтын албаны ажилтнууд, цагдаагийн газар болон түймэртэй тэмцэх албаны ажилтнууд нийлсэн 20 мянга гаруй хүн оролцож байна. Хар салхи Японы хамгийн өмнөд арал болох Кюсюг чиглэн хөдөлж байгаа учир аврах ажиллагааг яаралтай дуусгах хэрэгтэй байна гэж НҮБ мэдээлжээ.


Нийтэлсэн: 2016-04-17 17:37:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ