МӨНГӨ ДУУДАХ ТООН ЗУРХАЙ

 

МӨНГӨ ДУУДАХ ТООН ЗУРХАЙ

САНХҮҮГИЙН БАЙДЛАА САЙЖРУУЛАХЫГ ХҮСВЭЛ

4-ИЙН ТООТОЙ МӨНГӨ ХАДГАЛ


    Мөнгө мөнгөө дууддаг гэлцдэг нь ортой. Тэр бүү хэл мөнгөний тоон зурхай гэж байдаг аж. Өөрөөр хэлбэл, мөнгөн дэвсгэртийн тоон утгыг энэ зурхай тайлбарладаг. Та өөрийн орлого, зардлаа төлөвлөж, мөнгөө хурааж хуримтлуулан, санхүүгийн тогтвортой байдлыг эрхэмлэж, түрийвчээ дүүрэн байлгахыг хүсвэл мөнгөний тоон зурхайг ашигла. Яг одоо танд аль нь хэрэгтэй байгааг сонгож, өөрийн санхүүгийн эерэг, таатай ирээдүйг өөрөө л бүтээ. Иймээс та энэхүү мөнгөний тоон утгыг өөрийн мөнгө, хадгаламжаа арвижуулан, зөв зохицуулахын тулд ашиглаарай.

    0 ба 1 – Энэ бол нойль буюу үр дүнгүй гэсэн утгатай. Хэрэв та мөнгөө хурааж, хуримтлуулах гэж байгаа бол хэзээ ч 0, 1 гэсэн цифр орсон мөнгөн хэмжээгээс эхэлж болохгүй.
2 – Энэ тоо бол ядуурал, мөнгөний хомсдолын билэгдэл. Мөнгөтэй холбоотой ажил хэрэг явуулахдаа энэ тооноос зайлсхий. Та хэзээ ч 2000, 20000, 2 сая, 20 сая гэх төгрөгийг зээлүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл, өөрийн мөнгөө буцааж авах магадлал байхгүй гэсэн үг. Хэрэв та цалин ба шагналын хэмжээг дээд удирдлагатайгаа хэлэлцэх бол мөн л 2 гэсэн цифр орсон тооноос зайлсхий. Мөн 200 мянга, 2 сая, 20 сая гэх зэрэг мөнгөн дүнгээр юм худалдаж авахаар тохиролцох хэрэггүй. Яагаад гэвэл, нэг бол худалдаж авсан бараа чинь ашиггүй, эсвэл муу чанартай байх жишээтэй.
    3 – Энэ бол энерги, идэвхийг билэгддэг тоо. Өөрөөр хэлбэл, 3-ын тоо бол хөдөлгөөн, тэлэлт, үйл хөдлөл, шинэ боломжийг илтгэдэг. 3-аар эхэлсэн мөнгөн дүнг хуримтлал болгон хадгалах хэрэггүй. Тэгээд ч ийм мөнгийг хадгалах их хэцүү, яагаад гэвэл энэ мөнгө байнгын хөдөлгөөн, идэвхийг шаарддаг.
Харин 3-ын цифр орсон мөнгийг шинэ ажил эхлэх, шинээр нээхэд ашиглавал амжилттай. Гэхдээ л бизнесмэнүүд энэ тооноос жаахан айдаг, учир нь 3-ын тоо бол өөртөө эрсдэлтэй нөхцөл байдлыг татах магадлалтай. Ийм мөнгөтэй хийж болох ганц юм бол санаа амар үрж зарцуулах. Яагаад гэвэл худалдан авалт ашигтай, бас орлоготой байх болно.
    4 – Энэ бол тогтвортой, амгалан тайван байдал, дундаж хангалуун чинээлэг амьдралын билэгдэл. Энэ тоо нь найдвартай ашиг орлого олохыг зөгнөж, төлбөр найдвартай байхыг нотолж, та хэзээ ч дампуурахгүй гэдгийн баталгаа. 4000, 40 мянга, 400 мянга, 40 сая зэрэг нь таны мөнгө хэзээ ч үрэгдэж дуусахгүйг илтгэдэг. Хэрэв таны санхүүгийн байдал тогтворгүй байгаа бол аль болох олон удаа иймэрхүү дүнтэй мөнгөтэй харьцах хэрэгтэй. 4-ийн тоо бол санхүүгээ төлөвлөх боломж, өөрийн төсвөө зөв, ухаалгаар зарцуулахын билэгдэл. Хэрэв санаа нэгтэй 4 хүн нийлж, бизнесээ эхэлбэл тэдний орлого дундаж байх боловч тогтвортой байна. Энэ нөхцөлд асар их ашиг орлого олно гэж найдах хэрэггүй, гэхдээ бүгд цатгалан, материаллаг байдалдаа ямар нэг байдлаар сэтгэл хангалуун байх юм.
    5 – Мөнгөний тоон зурхайд энэ тоо нь зардал, үрлэгийг билэгддэг. Тэгэхээр 5-аар эхэлсэн цифртэй мөнгийг аялал жуулчлал, амралтанд явахдаа авч яв. Мөн зугаа цэнгэл, юм худалдаж авах, бэлэг авахад энэ мөнгө тустай. Харин 5-аар эхэлсэн мөнгөн хэмжээг удаан хадгалах боломжгүй. Иймээс түүнийг аль болох эрт өөрийн хэрэгцээнд зарцуул, эс тэгвэл өөрөө аяндаа багасаж хорогдсоор дуусчихна. Үүний зэрэгцээ 5-ын тоо мөнгөнд аз авч ирдэг. Ийм мөнгөөр ямар ч ажлыг эхэлж болно. Бас амар хялбар аргаар мөнгө олоход ашигла, тодруулбал сугалаанд хожих, казинод мөрийтэй тогло.
    6 – Тийм ч азтай тоо биш. Харин ч 6 нь санхүүгийн асуудал, бэрхшээлийг өөртөө татдаг бөгөөд зөвхөн амин зуулгаа залгуулахад л хүрэлцэх мөнгө. Түүнчлэн өдөр тутмын нэгэн хэвийн ажил үүрэг, сэтгэл түгшлийг авч ирдэг. Ийм мөнгө гэхдээ албан тушаал ахих, бие хүний өсөлтөд нөлөөлөхгүй.
    7 – Мөнгөний тоон зурхайн хамгийн таагүй тоо. 7-гийн тоо нь элдэв асуудал, луйвар, гэмт хэргийг өөртөө татдаг гэж тодорхойлж болно. Иймээс ийм мөнгийг хадгалж хураах, хөрөнгө оруулж, зээлүүлж, зээлж авч болохгүй, учир нь мөнгөний алдагдалд хүргэнэ. Гэхдээ нэг эерэг тал бий, 7-гийн тоо хөнгөн, хялбар мөнгө олоход аз авч ирэх магадлалтай. Гэхдээ л их болгоомжтой, сэрэмжтэй байхад илүүдэхгүй.
    8 – Энэ бол санхүү байнга өөрчлөгдөхийг билэгдсэн тоо. Хэрэв та мөнгө санхүүгийн тогтвортой байдлыг хүсч байгаа бол 8-тай орооцолдох хэрэггүй. Харин та эрсдэлтэй алхам хийх дуртай бол энэ тооны ачаар баяжих боломжтой. Үүний тулд эргэн тойронд юу болж байгааг бүгдийг анхааралдаа авч, соргог байхын зэрэгцээ бүх өөрчлөлтийг өөрийн зорилгод ашиглах хэрэгтэй.  
    9- Энэ тоо мөнгөн хуримтлуулахад нэмэргүй, ашиг орлогод ч хамаагүй. 9-өөр эхэлсэн мөнгөн дүн нь үр дүн, туршлага, мэргэн ухааныг билэгддэг. Ийм мөнгийг буяны үйлст хандивлахад тустай, арилжааны бус сайн санааны ажилд хөрөнгө оруулах, мөн өөрийн хэрэгцээнд зарцуулбал сайн.

 


Нийтэлсэн: 2014-01-11 13:36:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ