Зүүдний нууцаас Хэд дэх өдөр ямар гарагт зүүдэлснээр зүүдийг тайлж болдог

 

Зүүдний нууцаас


Хэд дэх өдөр ямар гарагт зүүдэлснээр зүүдийг тайлж болдог


Орчин үеийн ихэнх хүмүүс өөрийнхөө дотоод ертөнцийн холбоог үл тоон, зүүдийг үл ойшоодог. Зарим нэг нь өөрийн дотоод "Би"-г ойлгоход тус болох зүүдийг анзаарч эхлээд байна. Ухаарсан, сэрж мэдрээгүй зүйлүүд, өдөр тутмын үзэгдлүүд далд ухамсрын гүн дэх мэргэн ухаантай холилдон зүүдэнд үзэгддэг нь их сонирхолтой.Ингээд хэдэний өдөр ямар гарагт зүүдэлснээр далд ертөнцийн дохиог мэдэж болдог нууцаас хамтдаа сонирхоцгооё.

Даваа.

Даваа гариг бол долоо хоногийн эхлэл тул даваа гаригт шилжих шөнө зүүдэлсэн зүүд тухайн хүний ойрын долоо хоног, cap, жилд юу хүлээж байгааг харуулах боломжтой байдаг гэнэ. Даваа гаригт шилжих шөнө ихэвчлэн удаан хугацаанд биелэгдэх зүүд зүүдлэгддэг аж.

 

Мягмар.

Энэ өдрийн тухай тайлал ард түмэн бүрт өөр өөр байдаг. Зарим оронд даваа гаригийг шинэ чухал ажил эхлэх шаардлагагүй, хүндрэлтэй өдөр хэмээн үзэж мягмар гаригийг ажил эхлэхэд таатай хэмээн сонгодог бол Болгарт мягмар гаригийг таагүй өдөр гэж үздэг. Манай монголчууд ч мягмар гаригт аливаа үйл хийх, замд гарахаас цээрлэх нь ч бий. Ийнхүү олон ард түмэн мягмар гаригийг хүнд өдөр гэж үздэг учраас энэ өдөр зүүдэлсэн зүүдийг мөн л хоосон хэмээн үздэг, гэхдээ нэг зүүд дахин дахин давтагдахгүй бол шүү дээ.

 

Лхагва.

Долоо хоногийн дундах гариг, тиймдээ ч сэтгэцийн идэвхжилийн оргил үе нь чухамхүү энэ үед тохиодог. Дээр үед лхагва гаригт шилжих шөнө зүүдэлсэн зүүдэнд онцгой ач холбогдол өгдөг байж. Учир нь гагцхүү энэ өдөр зөнтэй зүүд зүүдлэгддэг, тэдгээр зүүд нь маргааш юу болохыг хэлж өгдөг хэмээн итгэдэг байжээ.

 

Пүрэв.
Долоо хоног дуусах тийшээгээ хандаж байна, сэтгэцийн идэвхжилийн оргил үе ч буурч байгаа гэсэн үг. Пүрэв гаригт шилжих шөнө зүүдэлсэн зүүдийг энгийн гэж тооцдог бол, биелэх магадлалтай бол хэдэн өдрийн дотор боломжтой гэж үздэг байна.

 

Баасан.

Баасан гаригт шилжих шөнө зүүдэлсэн зүүдийг зөнтэй, ихэвчлэн биелдэг гэж үздэг. Энэ шөнө зүүдэлсэн зүүд 7-10 хоногт, заримдаа арай хожуу хугацаанд ч биелэх боломжтой гэнэ.

 

Бямба.

Ажлын долоо хоног дууссан, тэгэхээр сэтгэцийн идэвхжилтийн түвшин маш доогуур байна гэсэн үг. Тиймээс бямба гаригт шилжих шөнө зүүдэлсэн зүүд ихэвчлэн ахуйн чанартай, энгийн л зүүд байдаг аж.

 

Ням.

Долоо хоногийн энэ гаригийг баяр ёслолын өдөр гэж тооцдог. Тиймээс ням гаригт шилжих шөнө зүүдэлсэн зүүд дараа өдөртөө биелнэ хэмээн үздэг юм байна.

1-ний зүүд: Биелдэг.
2-ны зүүд: Хоосон.
3-ны зүүд: Хурдан биелнэ.
4-ний зүүд: Удаан хугацаанд биелнэ.
5-ны зүүд: Ач холбогдол өндөртэй.
6-ны зүүд: Биелнэ.
7-ны зүүд: Сайхан зүүднийхээ талаар хэнд ч бүү хэл.
8-ны зүүд: Мөрөөдөл тань биелнэ.
9-ний зүүд: Амжилттай.
10-ны зүүд: Биелэх боловч бэрхшээл учирна.
11-ний зүүд:11 хоногийн дотор биелж, аз жаргалыг авчирна.
12-ны зүүд: Биелнэ.
13-ны зүүд: Танд бэрхшээл учирна.
14-ний зүүд: Амжилтгүй.
15-ны зүүд: Удахгүй биелнэ.
16-ны зүүд: Биелэхгүй.
17-ны зүүд: 20 хоногийн дотор биелбэл та амжилтад хүрнэ.
18-ны зүүд: Ашиг олно.
19-ний зүүд: Гэр бүлийн харилцаанд бэрхшээл учирна.
20-ны зүүд: Удахгүй биелнэ.
21-ний зүүд: 11 хоногийн дотор биелэх магадлалтай.
22-ны зүүд: Гэнэтийн золгүй явдлыг даллана.
23-ны зүүд: Удахгүй биелнэ.
24-ний зүүд: Баярлуулна.
25-ны зүүд: Худлаа зүүд.
26-ны зүүд: Сэтгэл хангалуун байна.
27-ны зүүд: Биелэхгүй учир анхаараад хэрэггүй.
28-ны зүүд: Бэрхшээл учруулна.
29-ний зүүд: Биелэхгүй.
30-ны зүүд: Биелэх магадлал бага.
31-ний зүүд: Хайр дурлал тань 15 хоногийн дотор биелнэ.

 

"Тайлагдашгүй нууц" сэтгүүлээс

 

 


Нийтэлсэн: 2014-03-03 14:44:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ