ИРГЭНИЙ НИЙГМИЙН байгууллагууд квотыг бУуруулсныг эсэргүүцлээ

2016 оны 5-р сарын 5-ны өдөр УИХ-ын Нэгдсэн чуулганаар Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд нам, эвслээс нэр дэвшигчийн квот 30 хувь байсныг 20 хувь болгон  бууруулсан нь  төлөөллийн зарчмыг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэн, ТББ-ууд эсэргүүцлээ илэрхийлж байна.

УИХ нь Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт, хэсгүүдэд өөрчлөлт оруулахдаа уг дүгнэлтээс хальж, квотыг бууруулсан нь ард түмний сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан шийдвэр боллоо гэж Иргэний нийгмийнхэн үзэж байна.

Иймээс хүний эрх, ардчилал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө ажилладаг 8 эвсэл, сүлжээ, холбооны нийт 246 байгууллага нэгдэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  хандан Сонгуулийн тухай хуулийн квоттой холбоотой хэсэгт хориг тавихыг хүслээ. Мөн УИХ-ын дарга З.Энхболдод хандан,  дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа  илэрхийллээ. Мөн улс төрийн намуудад хандан, УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 30 ба түүнээс дээш хувийг эмэгтэй нэр дэвшигчдээр бүрдүүлэхийг уриаллаа.

 МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ

Хүний эрхийн ТББ-уудын Форум

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо

 “Хүний хөгжил, НҮЭМ/Эрх” ТББ-уудын сүлжээ

Монголын Залуучуудын Эвсэл

Монголын Эмэгтэйчүүдийн Сан

“Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл

"Төлсөн Авснаа Нийтэл" Иргэний нийгмийн эвсэл


 


Нийтэлсэн: 2016-05-10 16:23:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ