Цахим аюулгүй байдлын сургалт зохион байгуулав


“Гүрэн” дээд сургуулийн дэргэдэх “Хар тамхи ба гэмт хэргийн эсрэг Азийн төв”-өөс Нийслэлийн мэдээлэл,технологийн газартай хамтран Нийслэлийн харъяа байгууллагуудын мэдээлэлтэй ажилладаг ажилтнуудад зориулан “Мэдэээлэл-Цахим аюулгүй байдал” сэдэвт нэг өдрийн сургалтыг Английн Open University их сургуулийн хөтөлбөрөөр амжилттай зохион байгууллаа. Хар тамхи ба гэмт хэргийн эсрэг Азийн төв нь Гүрэн дээд сургуулийн төрийн захиргааны менежментийн магистрын ангийн суралцагч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодномын санаачилгаар үүсгэн байгуулагдсан төв юм. Тус төв нь бүс нутаг дамнасан гэмт хэргийн эсрэг сургалт, судалгаа явуулах зорилготой бөгөөд НҮБ-ийн Хар тамхи ба гэмт хэргийн хэлтсийн зайн сургалтуудыг албан ёсоор зохион байгуулахаар төлөвлөж байна.


Нийтэлсэн: 2016-05-23 14:12:00
Видео мэдээ