Дэлхийн гоо бүсгүйчүүд ням гарагт Монголд ирнэ

Дэлхийн гоо бүсгүйчүүд ням гарагт

Монголд ирнэ

 




“FACE OF BEAUTY INTERNATIONAL-2016” буюу авьяас чадвар, оюун билэг, гоо үзэсгэлэнгээр дэлхийн олон тэрбум охид, эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болохуйц нүүр царайг тодруулах зорилготой тэмцээн ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болох гэж байна.

Энэхүү тэмцээнийг “Мисс Монгол консалтинг” төрийн бус байгууллага төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд тус тэмцээнд дэлхийн 70 гаруй орны миссүүд ирж оролцох юм байна. Тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар олон зочид ирэх бөгөөд ирэх ням гарагт буюу энэ сарын 27-ны өдөр Монгол Улсад газардах аж.

Тэд ирэх мягмар гарагт "Туушин" зочид буудалд болох хэвлэлийн хурал болон лхагва гарагт MISSOSOLOGY MONGOLIA загварын шоунд мөн оролцох юм байна.


Нийтэлсэн: 2016-03-25 16:06:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ