Л.Гүндалай УГЖ С.Жавхланг танихгүй гүнбалайрсаар л

 “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай саяхан өгсөн нэгэн ярилцлагандаа жинхэнэ гүнбалайрна гэдгийг харуулаад амжив. Тодруулбал сэтгүүлч түүнээс "Монголоороо байгаасай" дууг МУГЖ С.Жавхлан дуулж олны хүртээл болгосныг сонссон уу гэж сонирхон асуутал С.Жавхлан гэж эмэгтэй дуулсан билүү хэмээн өөдөөс нь тас хийтэл асууж олон хүнийг нүдийг орой дээр нь гаргах шахав. Мөн тэрбээр Монголоороо байгаасай дууг өөрөө сонгож дуулсан. Харин дараа нь зохиогчийн зөвшөөрөлгүй дуулсан гэсэн гомдол зарим хүн гаргасан юм шиг байна лээ. Гэхдээ над шиг тэр дууг олны хүртээл болгосон дуучин байхгүй. Би Монголоо  Монголоороо байгаасай гэж хүсч байгаа учраас тэр дууг дуулсан юм.  Монгол нутаг минь Монголоороо үлдэж байж монгол хүн сайхан амьдарна.  Тийм учраас дуугаа дүрсжүүлээд, өөрөө тоглоод, бодож санаж байгаагаа урлагаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьсон юм.  Сайн уран бүтээл муу пи-араас илүү хүчтэй. С.Жавхлан гэдэг хүн дуулсан гэж сонсогдож байна лээ. С.Жавхлан гэж эмэгтэй дуучин уу. Би эмэгтэй хүн дуулсан юм байна даа гэж бодоод л өнгөрсөн дөө хэмээн хээв нэг хариулж суудаг. Ёстой л гүнбалай гэдэг нэр нь тун чиг оносон бололтойдог оо.


Нийтэлсэн: 2016-05-11 14:32:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ