Тэмка фэнүүдээ шок-нд оруулав

 “Эмоци” продакшны үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин Тэмка дөрөвдүгээр сарын нэгний өдөр гайхам цочирдом мэдээллийг хийж, нүүр номын найзуудаа сандаргаад амжив.  Тодруулбал жүжигчин Тэмка УИХ-ын сонгуульд тамирчин, дуучин гээд урлагийнхан нэр дэвшихээ зарлаад байгааг хэлээд, одоо жүжигчидээс өөрийгөө төлөөлөл болгон нэр дэвшихээ мэдэгдэж шок-нд оруулаад амжсан юм. Гэхдээ тун удалгүй энэ мэдээлэл нь Инээдмийн баярын хууралт байсан нь найзуудыг нь тайвшруулсан гэдэг. Хэдийгээр энэ нь хууралт төдий байсан ч УИХ-д нэр дэвшинэ гэж зүтгэж байгаа урлаг соёлын одуудын цуваа цаашид багагүй үргэлжилнэ гэдгийг нөхөрсөг шогоороо илэрхийлээд амжсан нь дамжиггүй ээ.  

 


Нийтэлсэн: 2016-04-02 15:07:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ