2014 ОНЫ ФЭН-ШУ ЗУРХАЙ

 

2014 ОНЫ ФЭН-ШУ ЗУРХАЙ

     Фэн-шу зурхай нь зурхайн бүх ордод хамаатай. 2014 онд хүмүүс өөрсдийн бие, сэтгэцийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй.
Энэ оны уриа бол нийтэч, дээд зэргийн найрсаг, нөхөрсөг байх. Иймээс та хүмүүстэй аль болох их харьцаж, олон шинэ танилтай болох хэрэгтэй. Санамсаргүй өрнөсөн яриа хүртэл танд асар их ашиг, аз авчрах магадлалтай.
2014 он эрчүүдэд их ээлтэй байх бөгөөд харин эмэгтэйчүүд эрүүл мэнддээ илүү их анхаарах ёстой. Эмэгтэйчүүд амьдралын янз бүрийн нөхцөл байдалд гүн ухааны үүднээс хандвал зохино. Түүнчлэн хоол хүнсээ зөв сонгож хэрэглэн, спортоор хичээллэх хэрэгтэй.
     Энэ жил ихэнх хүнд давхар аз тохиох нь гайхамшигтай ч таагүй явдал ч гэсэн бас хосоороо ирэх магадлалтай.
Харин та фэн шугийн энэ зурхайн тусламжтайгаар болзошгүй саад бэрхшээлээс өөрийгөө хамгаалж, ирэх оны эерэг хандлагыг улам сайжруулж чадна. Хэрэв та фэн шугийн бүх зөвлөгөөг ёсчлон дагавал 2014 онд азтай, амжилт дүүрэн амьдрах болно. Ингээд оны ивээл өнгө, ивээл чулуу, тааламжтай, таагүй сар зэрэг мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
                                                                  

                                                                     Хулгана жилтэн
Шинэ онд хулгана жилтэй хүмүүсийн мөнгө санхүүгийн байдал тогтвортой байх болно гэж фэн шугийн зурхайд буужээ. Хөх морин жилд та дээш дэвшиж, албан тушаал ахих магадлалтай.
Хамгийн таатай сар: 10.
Хамгийн таагүй сар: 1, 4.
Ивээл өнгө: Цагаан, алтлаг, мөнгөлөг, хөх, хар.
Ивээл чулуу: Бриллиант, уулын болор, оюу, хар оникс, хөх молор.
Азын сахиус: Аз дуудахын тулд, мөн өөрийгөө хамгаалахыг хүсвэл хирс эсвэл зааны дүрс бүхий түлхүүрийн оосортой болоорой.
                                                                         Үхэр жилтэн
2014 он үхэр жилтний хувьд аз нь алгандаа багтаж ядсан сайхан жил байх болно. Амжилтаар арвин байж, азаа хадгалж байхын тулд та өөрийгөө атаархуу хүмүүсээс хамгаалах хэрэгтэй байна. 
Хамгийн таатай сар: 8.
Хамгийн таагүй сар: 2, 11,
Ивээл өнгө: Шар, улаан, ягаан, хүрэн, улбар.
Ивээл чулуу: бадмаараг, ягаан өөхөн чулуу /кварц/, хас, шүр.
Азын сахиус: Өөрийгөө найдвартай хамгаалах, төрөл садантай харилцаагаа бэхжүүлэхийн тулд урд хоёр хөлөө өргөн цоройж байгаа морины дүрс бүхий хүзүүний зүүлт, гуу зүүгээрэй. Энэ нь таны сахиус болно.


                                                                          Бар жилтэн
Бар жилтэн 2014 оны Хөх морин жилийг дажгүй, сайн өнгөрөөх төлөвтэй. Гэхдээ ямарваа нэгэн асуудлаас зайлсхийхийн тулд бүтэн жилийн турш онцгой хувийн хамгаалалт зүүж явах хэрэгтэй.
Хамгийн таатай сар: 8.
Хамгийн таагүй сар: 2, 11.
Ивээл өнгө: улаан, хүрэн, шар, ягаан, улбар.
Ивээл чулуу: шүр, хас, ягаан кварц, бадмаараг.
Азын сахиус: Орон гэрээ хамгаалахын тулд баруун талдаа цэнхэр өнгөтэй хэдэн хирс байрлуул. Таны найдвартай хамгаалалт бол фэн шугийн дэлгүүрт зарагддаг “Тай Суйн хамгаалалт” гэдэг түлхүүрийн оосор.


                                                                         Туулай жилтэн
2014 он туулайн хувьд амаргүй жил болох төлөвтэй. Азгүйтэл, бүтэлгүйтлээс хамгаалах өвөрмөц хамгаалалт хий. Шинэ ажил, том төсөл бүү эхэл. Хэрүүл маргаан, зөрчлөөс зайлсхий.
Хамгийн таатай сар: 3, 12.
Хамгийн таагүй сар: 6.
Ивээл өнгө: Улаан, улбар, ягаан.
Ивээл чулуу: бадмаараг, ягаан кварц, хас, улаан шүр.
Азын сахиус: Саад бэрхшээл, элдэв асуудлаас өөрийгөө хамгаалахын тулд фэн шугийн Брум зүүлт биедээ авч яв. Эсвэл нягт, зузаан цаасан дээр “хум” гэж бичээд түрийвчиндээ авч яв, энэ нь сөрөг энергийн эсрэг хүчтэй хамгаалалт болно.


                                                                         Луу жилтэн
2014 он луу жилтний хувьд хамгийн романтик, сайхан жил байх болно. Гэхдээ өмнөх жилтэй харьцуулахад Хөх морин жилд ажил үйлсийн талбарт байгуулах ялалтын тоо цөөрөх бололтой.
Хамгийн таатай сар: 1, 4.
Хамгийн таагүй сар: 7.
Ивээл өнгө: Хөх, ногоон, цайвар хүрэн.
Ивээл чулуу: Ногоолин, авантюрин, маргад, хаш.
Азын сахиус: Атаархуу хүмүүсээс, мөн нууц явуулга, хуйвалдаанаас сэргийлэн “Хум”, “Брум” сахиусыг биедээ авч яв.

                                                                                                Могой жилтэн
Хөх морин жил танд романтик, азтай учрал тохионо. Эрүүл мэндийн байдал маш сайн. Гэхдээ маш чухал ажил хэргийг хариуцаж явуулах эрч хүч дутагдаж магадгүйг анхаар.
Хамгийн таатай сар: 1. 4.
Хамгийн таагүй сар:7.
Ивээл өнгө: Ногоон, хөх, цайвар хүрэн.
Ивээл чулуу: Маргад, ногоолин, хаш, авантюрин.
Азын сахиус: Фэн шугийн дэлгүүрээс “оны хамгаалалт” гэдэг сахиусыг худалдаж авахыг зөвлөж байна.


                                                                           Морин жил
Морин жилтэн 2014 онд Азын тэнгэрийн ивээлд багтаж, маш сайхан хийморилог явах болно. Хэтийн сайхан төлөв таны өмнө нээгдэж, амжилт ялалтаар дүүрэн байна.
Хамгийн таатай сар: 9.
Хамгийн таагүй сар: 3, 12.
Ивээл өнгө: Ногоон, ягаан, улаан, улбар, цайвар хүрэн.
Ивээл чулуу: Маргад, хас, ягаан кварц, хаш, бадмаараг.
Азын сахиус: Аз хийморио хадгалахын тулд фэн шугийн дэлгүүрээс “Алдар хүндэд хүргэх морь” гэдэг зүүлтийг аваарай. Түүнчлэн эд баялгийг өөртөө татахын тулд зочны өрөөнийхөө хойморт “азын толь” байрлуулбал зохино.



                                                                      Хонь жилтэн
Хонь жилтэн 2014 онд эрүүл мэнддээ онцгой анхаар. Тамир тэнхээ доройтож, амьдралын энерги буурах төлөвтэй. Бага ажиллан, их амарч, зөв хооллолтын дэглэмийг чанд баримтал.
Хамгийн таатай сар: 2, 11.
Хамгийн таагүй сар: 5.
Ивээл өнгө: Алтлаг, мөнгөлөг, цагаан.
Ивээл чулуу: Бриллиант, уулын болор, алтан гоёл зүүлт.
Азын сахиус: Эрүүл мэндээ хамгаалахын тулд Хөх морин жил та “Анагаагч Будда”-гийн зураг бүхий хүзүүний зүүлтийг зүүж яваарай.


                                                                         Мичин жилтэн
2014 он мичин жилтэй хүмүүсийн хувьд маш сайн, эерэг жил байх болно, эрүүл мэндийн байдал сайжирна. Гэхдээ та эргэн тойрны хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулах тал дээр анхаар.
Хамгийн таатай сар: 2, 11.
Хамгийн таагүй сар: 5.
Ивээл өнгө: Цагаан, алтан, мөнгөлөг.
Ивээл чулуу: Бриллиант, уулын болор, шижир алт.
Азын сахиус: Эрүүл саруул байхын тулд “Анагаагч Будда” хүзүүний зүүлт зүүж яваарай. Сөрөг энергиэс хамгаалах, бэртэл гэмтлээс сэргийлэхийн тулд яст мэлхийн дүрстэй зүүлт буюу зураг хэрэгтэй.


                                                                             Тахиа жилтэн
2014 он тахиа жилтэй хүмүүст амжилт, мөнгө, ашиг орлого авч ирнэ. Хэдий тийм ч та өөрийн санхүүгээ хамгаалах, гэнэтийн үрлэг зардлаас сэргийлэх нэмэлт арга хэмжээ авах хэрэгтэй.
Хамгийн таатай сар: 7.
Хамгийн таагүй сар: 10.
Ивээл өнгө: Цэнхэр, хар, хөх.
Ивээл чулуу: Хөх молор, хар оникс, гематит, обсидиан.
Азын сахиус: Хамгаалахын тулд цэнхэр зааныг хирстэй цуг сахиус болгон зүүгээрэй.


                                                                           Нохой жилтэн
Таны хувьд Хөх морин жил азтай гэхэд дэндүү азтай жил байна. 2014 онд нохой жилтний амьдралд олон баярт үйл явдал тохиолдоно.

Хамгийн таатай сар: 6.

Хамгийн таагүй сар: 9.
Ивээл өнгө: Алтлаг, мөнгөлөг, цагаан.
Ивээл чулуу: Бриллиант, уулын болор.
Азын сахиус: Аз хийморио улам идэвхжүүлж, хүссэн бүхнээ амьдралд хэрэгжүүлэхийн тулд фэн шугийн дэлгүүрээс “Азын том толь” худалдан авч, гэрийнхээ хойморт байрлуулах хэрэгтэй.
                            

                                                                                                           Гахай жилтэн
Гахай жилтэй хүмүүс 2014 онд нэлээд саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй. Мөн төлөвлөөгүй зардал гарах магадлалтай тул маш болгоомжтой, хянуур байх хэрэгтэй.

Хамгийн таатай сар: 1, 6.
Хамгийн таагүй сар: 11.
Ивээл өнгө: Цагаан, мөнгөлөг, алтлаг.
Ивээл чулуу: Бриллиант, уулын болор.
Азын сахиус: Өөрийгөө хамгаалахын тулд “Тай Суй” сахиусыг тогтмол зүүх хэрэгтэй. Орон гэрээ хамгаалъя гэвэл Пи Яо баримал, эсвэл түүний зургийг авч, нүүрийг нь зүүн өмнөд зүг рүү харуулан байрлуул.

 


Нийтэлсэн: 2014-01-11 13:59:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ