Ёс зүйн алдаа гаргасан албан тушаалнуудад хариуцлага тооцно

Монгол Улсын Засгийн газрын тавдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа 2016 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар хэлэлцэж, импортоор оруулж ирсэн үрийн буудайг тариаланчдад яаралтай олгох ажлыг зориудаар будлиулан, лабораторийн шинжилгээний талаар буруу мэдээлэл тараах замаар саатуулж, мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан, улсын байцаагчид хариуцлага тооцохыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгав.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Алтайн худалдааны тэнхим Монгол Улсад экспортлож байгаа “Алтайская жница” нь Алтай сортын улаан буудайн төрөл бөгөөд 1 дүгээр сортын үрийн буудай үнэн болохыг баталсан гарал үүслийн гэрчилгээг ирүүлжээ. Ингэснээрээ ОХУ-аас импортоор оруулж ирж байгаа үр нь Мэргэжлийн хяналтын байгууллагын Төв лабораторийн шинжилж, тариалтад бүрэн тэнцэнэ гэсэн дүгнэлтийг давхар баталж байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Нийтэлсэн: 2016-05-23 10:35:00
Видео мэдээ