талийгаач охиныг нас барснаас 4 цагийн дараа ч цогцостой нь бэлгийн харилцаанд орж байсан тухай ярьжээ.

Зочид буудалд бусдад хүчирхийлүүлж, амруугаа архи цутгуулж уушги нь архиар дүүрэн амь алдсан 13 настай охины хэргийн шүүгдэгчид болох 25 настай “Ж”, 23 настай “А” нар нь архаг тэмбүүтэй болох нь шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч “М” -ийн өмгөөлөгчдийн хэлж байгаагаар шүүгдэгчид талийгаач охиныг нас барснаас 4 цагийн дараа ч цогцостой нь бэлгийн харилцаанд орж байсан тухай ярьжээ. Мөн өмнө нь хохирогч охиныг айлган дарамталж шүүгдэгч “ А” нь удаа дараа хүчиндэж байсан нь тогтоогдсон байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-очирын эзэмшлийн гэгддэг “Очир” төв зочид буудлынхан шүүх хуралд ирсэнгүй
Хэргийг хүндрүүлэх олон нотлох баримт байна

Охиныг зодож тамласан. Биеийнх нь нүүр, хүзүү, хэвлий, гуя зэрэг хэсэг хөхөрч няцарсан байдал. Хэрэг үйлдэгдсэн өрөөний орны хэсэгт нэг литр орчим цус асгарсан байсан.
Хүчээр талийгаачийн амруу нь 0.75 грамм бүхий “Ерөөл” архи цутгаж ам, хамрыг нь тагласан. Энэ үеэр амьсгал бүтэлт үүссэн. Улмаар уушиг нь архиар дүүрсэн.
Эсэргүүцэл үзүүлэхэд талийгаачийг удаа дараа зодож амь тэмцсэн хохирогч охины хумс шүүгдэгч Ж-гийн биед шигдсэн.
Биед нь мохоо зүйлийн үйлчлэлээр гэмтэл учруулсан бөгөөд талийгаачийн бэлэг эрхтэн болон шулуун гэдсэнд гүнзгий шарх учруулсан.
Аманд нь дур тавьж, үрийн шингэнээ оруулсан.
Талийгаачийн үс халцарч, зулгаагдсан, нүүр хавдаж няцарсан. Хамар хугарсан.
Нас баран бие хөшиж хөрсөн хойно нь 4 цагийн турш талийгаачийн цогцостой хурьцал үйлдсэн...
зэрэг нь шүүгдэгчдийн ялыг хүндрүүлэх гол нотлох баримт биш гэж үү


Нийтэлсэн: 2018-07-03 11:28:00
Видео мэдээ