Малайзад охиноо алдсан гэр бүл Х.Тэмүүжинд захидал илгээнэ

Манай улсын 25 настай иргэн Н.Энхтуяа Малайзад бусдын гарт амиа алдаад байгаа. Талийгаачийн гэр бүлийнхэн болон Гадаад харилцааны яам, Консулын газар хамтарсан баг тус улсыг зориод ирсэн.

Малайз руу яваад ирснээс хойш уг хэрэг нам жим болоод байгаа. Тухайн хэрэг дээр манай улсын Консулын газар, Гадаад харилцааны яам хэрхэн ажиллаж байгаа нь тодорхойгүй байгаа. Тэгвэл энэ сарын 7-нд ЦЕГ, УМБГ-тай охины ар гэрийнхэн уулзаж, хэрэг явдлын талаар ярилцжээ. Мөн талийгаачийн гэр бүлийн зүгээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандаж хэргийг үнэн мөнөөр шийдэж өгөхийг хүссэн захидал илгээхээр болсон байна.

 

 


Нийтэлсэн: 2014-01-09 18:11:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ