Хоёр охины амыг хөнөөсөн этгээдийн мэдээллийг зарахаар мөнгө нэхэж буй бичлэгийг хүргэж байна



Хоёр охины амыг хөнөөсөн этгээдийн мэдээллийг зарахаар мөнгө нэхэж буй бичлэгийг хүргэж байна




-Цагдан хорих 461-р ангиас Б.Идэрзаяагийн бичсэн өргөдөл бүрэн эхээрээ-


Охидыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, шүүхээс 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Түүний гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүх хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна хэмээн үзэж, 25 жилийн ялыг хэвээр үлдээсэн юм.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүх хуралдааны шийдвэрт “Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 435 тоот шийтгэх тогтоолтой Б.Идэрзаяад холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Шүүхээс Анхан шатны шүүхийн 435 тоот шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286-р зүйлийн заалтыг хангаж байна гэж үзэв. Учир нь Б.Идэрзаяагийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, шүүх түүний учруулсан гэм хохиролд тохирсон ял оногдуулсан гэж үзсэн. Гэхдээ шийтгэх тогтоолд дараахь өөрчлөлтүүдийг орууллаа. Анхан шатны шүүхээс Б.Идэрзаяаг гэмт буруутайд тооцохдоо хоёр ба түүнээс дээш олон хүнийг санаатай алсан гэснийг хоёр хүнийг санаатай алсан гэж засав. Мөн ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсний таван жилийн ялыг онцгой дэглэмтэй хорих ангид гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн” хэмээн дурьдсан байсан юм.
 
Шүүхийн энэхүү шийдвэрийг Б.Идэрзаяагийн өмгөөлөгч Ш.Бадмаараг болон  төрсөн эгч болох Б.Золзаяа нар хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байгаагаа илэрийлсэн юм. Б.Золзаяа “Энэ хэргийн үнэн мөнийг олтол явна. Дээд шүүхэд дахин гомдол гаргана. Тиймээс үнэн зөв нь олдоно гэж итгэж байна” гэсэн юм. Уг нь энэ удаагийн хуралд өмгөөлөгчөөрөө дамжуулан шинэ баримт дэлгэнэ гэж мэдэгдсэн ч шүүх хүлээн авсангүй. Учир нь Нийслэлийн шүүхийн хуралд шинэ баримт сэлт дэлгэдэггүй, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг бүхэлд нь хянаж, хуулийг хэрхэн зөв хэрэглэж, шийдвэр гаргасан эсэхийг хэлэлцдэг. Тэгэхээр Б.Идэрзаяагийн эгч рүү залгаж хэрэг хийсэн этгээдийн мэдээллийг 50 сая төгрөгөөр зарна гэсэн этгээдийн тухай баримт шүүх хурал дээр дэлгэх боломжгүй болсон юм байна.

Б.Идэрзаяагийн эгч рүү мөнгө нэхэж залгасан бичлэгийг хүргэж байна. /доороос үзнэ үү/

Энэхүү шүүх хуралд Б.Идэрзаяа өөрөө биечлэн оролцох хүсэлт тавьсан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна. Тиймээс Та бүхэнд Б.Идэрзаяа Нийслэлийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд гаргасан хүсэлт, болсон хэрэг явдлын талаар бичсэн өргөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.





Эх сурвалж: www.mminfo.mn
Ж.Отгон

Нийтэлсэн: 2015-06-12 14:50:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ