Г.ЗАНДАНШАТАР: ЗӨВЛӨЛДВӨЛ АРДЧИЛАЛ, ЗӨВШИЛЦВӨЛ ХУЙВАЛДААН

Тэртээ ардчиллын эхний жилүүдэд С.Зориг агсны “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг...” гэж хэлсэн үг, өнөөгийн МАН-ын анх үүсэн байгуулагдах үеийн буюу 1900 оны эхэн цагийн түүхийн уран сайхны кинонуудад хамгийн их яригддаг Ардын засаг, Ардын хүч гэсэн үгс өнөөдөр харин нийлээд Зөвлөлдөх ардчилал гэгдэж дэлхий дээр өдгөө гурав дахь ухралтынхаа үед яваа ардчилалыг аврах юм гэж хэн санах билээ. Зөвлөлдөх ардчилалын тухай “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” хэмээх номыг МАН-ын лидер, тус намын лав л хамгийн сүүлийн Засгийн газарт Гадаад хэргийн сайд асан, улмаар 2012 оны сонгуулийн ялагдлын нь дараа ерөнхий наргийн бичгийн дарга нь асан Г.Занданшатари орчуулан олны хүртээл болголоо. Ном төрж л байдаг. Тэр дундаа орчуулгын ном бүр л их худалдааЛагдах боллоо. Гэхдээ Стэнфордын судлаач багш, улстөрч Г.Занданшатарын номд өгүүлэгдэх Зөвлөлдөх ардчилал буюу ард түмэн өөрсдөө аливаа асуудлын учрыг олж хужрыг тунгааж зөвийг олохоор зөвлөлдөн ярилцахын тухай онол яригдаж буйгаараа өнөөгийн улс нийтийн хямралыг шийдэх гарц болж байгаагаараа онцгой. Улстөрийн цөмд нь явсан, төр түшилцэж явсан улстөрч нийгмийнхээ хямралаас гарах гарцыг олж нээн илрүүлж байгаа нь бүр чухал байна. Г.Занданшатарын бидэнд орчуулан хүргэж буй онолоор бол зөвлөлдөх, зөвшилцөх хоёр ег газар тэнгэр шиг ялгаатай. Зөвшилцөлийн ардчилал гэж товчхондоо дарга нарын хооронд тохиролцохыг хэлэх нь байна. Харин зөвлөлдөх ардчилалаар Монгол хүний саруул ухаанд итгэсэн Ардын засгийг байгуулж чадах нь байна. “Ардчилал гэдэг үнэндээ буруу орчуулга ажээ. Ард-чилал буюу ард шиг хүн шиг болгох гэсэн утгатай. Энэ үгийн эх утга нь Ардын засаг гэсэн утгатай. δημοκρατία (dēmokratнa) Демократия (грекээр δημοκρατία (dēmokratнa) -ардын засаг гэсэн утгатай. (оросоор «власть народа» англиар “rule or power of the people”)  (dкmos) δῆμος, "people" — «ард»  оросоор «народ», «κράτος» (krбtos) — «власть» «засаг» гэсэн утгатай. Хятад хэлэнд бас л ардын засаг гэж орчуулагджээ. (Mнnquбn (民權主義, Mнnquбn Zhǔyм) Аль ч хэлэнд “Ардын засаг” гэсэн утгатай байгаа юм. 1905 онд Брюссельд Сун Ят Сен Ардын гурван зарчимын тухай үг хэлэхдээ Ардын засаг, Ардын нам гэдэг үгийг хятад манж хэлэнд оруулж иржээ. Хаант засгийг түлхэн унагааж Ардын засаг тогтоох нь түүний номлосон Хятадын үндэсний ардчилсан хувьсгалын гол зорилго байжээ. Эндээс дамжиж Монголын тухайн үеийн хятад манж хэлтэй сэхээтнүүд ардын  засаг, ардын нам гэдэг утгаар Монголд 1920-иод оноос оруулж, манж хятадын дарангуйлалаас тусгаарлах үзэл санаагаа болгосон гэдэг нь олон баримтаар батлагдаж буй...” хэмээн Г.Занданшатар Зөвлөлдөх ардчилалын онолдоо тайлбар хэлж байна. Түүнийхээр зөвлөлдөх ардчилалыг цааш ойлгохын тулд Аврам Линкольны хэлсэн  “Хүний төлөө, Хүнд, Хүнээр” гэсэн ардчилалын тухай алдарт ишлэлийг санах хэрэгтэй болно. Утга нь Монгол хүний төлөө, Монгол хүнд үйлчилдэг, Монгол хүнээр асуудал шийдүүлдэг ардын засаг төр гэж ойлгогдоно. Монгол Улсын өнөөдрийг ч, ирээдүйн хөгжлийн бодлогыг ч монголчууд, монгол улсын иргэд л тодорхойлох учиртай. Гэтэл өнөөдөр Монголд ардын засаг биш фракци бүлэглэлийн засаг, мөнгөн харилцааны засаг тогтчихоод байна. Төлөөллийн ардчилал нь ард түмнийг төлөөлж засаглах үүргээ биелүүлэхгүй байна. Харин өнгө мөнгө, сонгуулийн луйвар санал худалдаж авах замаар ихэвчлэн бүрдсэн фракци бүлэглэлийн үзэл санаагүй нэгдэл боллоо. Төлөөллийн ардчилал болохгүй байна гэж ойлгоод уу эсвэл зүгээр шоу болов уу. Шууд ардчилал иргэдийн оролцоо гэж баахан сурталдсан ч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов  гэгч болж байна. Учир нь, төлөөллийн ардчилал, шууд ардчилал хоёр нь харилцан нэг нь нөгөөгөө үгүйсгэдэг учир зэрэгцэн, хослон орших боломжгүй юм. Харин зөвлөлдөх ардчилал бол алинтай ч хослон хэрэгжих боломжтой ажээ. Нөгөө нэгэн бөхийн хэлснээр “Бид ч гурилдчихдаг юм байна даа...” гэсэн шиг улстөрч Г.Занданшатарын судалгаа, онолын орчуулгаар бол манайхан эхнээсээ л ардчилал гэж буруу үг хэрэглэснээсээ эхлээд гурилдчихсан юм байна. Урьд сонсогдоогүй сайхан үгээр халхалж, өнөөгийн хямралыг авчирах хүмүүсийг шүтэж, тэднийг зөвшилжүүлэн хуйвалдуулах хөрс суурь нь болж байжээ. Одоо харин зөвлөлдөж чадвал хямралыг давах юм байна. Ийм л гарц гаргалгааг хэлсэн ном бүтжээ.

Х.СЭЛЭНГЭ

Эх сурвалж: http://www.zandanshatar.mn/news/view/

 


Нийтэлсэн: 2016-05-11 13:54:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ