Япон улсын “WAKODO” компаний албан ёсний төлөөлөгч “Чирон” компанийн Захирал Б.Ундармаа:

 

Монгол хүний биеийн онцлогт тохирсон “Beauty collagen” цуврал бүтээгдэхүүн гаргаад үр дүнг нь хүртэж байгаадаа баяртай байна


- Япон чанарыг Монголд нэвтрүүлж эрүүл амьдрал бэлэглэж байгаад тань талархал илэрхийлье. Юуны өмнө  компаниа танилцуулахгүй юу?


-Баярлалаа. Манай компани нь Монгол Японы хамтарсан компани бөгөөд Япон улсын “Вакодо” компанийн албан ёсны борлуулагч компани юм. Гадаад, дотоод худалдаа эрхэлдэг төдийгүй 0-3 насны хүүхэд, эмэгтэйчүүдтэй ойр ажилладаг. Нярай хүүхдийн бүх төрлийн хоол хүнс бусад бүтээгдэхүүнүүдийг Япон улсаас импортлон оруулж ирдэг. Хүмүүс манай компанийг Япон улсын өндөр чанартай “Вакодо”-гийн “Хай Хай, Гүн Гүн” сүү оруулж ирдэгээр нь сайн мэдэх болов уу. Мөн манай онцлох бүтээгдэхүүн “Beauty collagen”, ”Beauty aqua gel” цуврал нь Монгол хүний арьсыг толийлгож, оворгүй харагдуулж, залуу сайхан насыг үргэлж хадгалж байхаар бүтээгдсэн бүтээгдэхүүн юм. Бидний зорилго нь Монгол хүн эрүүл төрж, эрүүл сайхан бойжиж, эрүүл бие саруул ухаанаар эрч хүчтэй ажиллахад чиглэгддэг юм.


-Сүүлийн үед манайхан эрүүл мэнддээ ихээхэн анхаарч нэмэлт бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг болсон энэ үед танай бүтээгдэхүүнүүд гайхалтай үр дүнтэй санагдлаа.  Яагаад Японы бүтээгдэхүүнүүдийг сонгох болсон бэ? “Чирон” гэж юу гэсэн үг вэ?


-Дэлхий нийтээрээ эрүүл хоололтыг эн түрүүнд  тавьж эрүүл саруул амьдралд тэмүүлж байна. Тэр дундаа бидний Монголчууд эрүүл энх, урт удаан наслахын тулд эхийн хэвлийд бойжихоос эхлээд  нярай үедээ зөв, чанартай хооллож байх нь хамгийн чухал асуудал. Тийм учраас манай компани эрүүл хооллолт, урт наслалтаараа дэлхийд тэргүүлдэг Япон улсын олон компиануудтай хамтран ажиллаж, туршлагаас нь суралцан  Монголдоо нэвтрүүлж байна даа. “Чирон” гэдэг нь Эртний Грекийн домгийн баатарын нэр. Энэ нэр нь эх дэлхий, түүн дээр оршин байх бүхнийг эмчлэх, анагаах гэсэн гүн гүнзгийн агуулгатай. Бид ч үүнтэй нэгэн адил, хүмүүсийг энгийн аргаар өдөр тутмын хүнсээр нь эмчлэх, эрүүлжүүлэх зорилготой учраас “Чирон” нэрийг сонгосон.


-Коллагенийг Монгол хүний биеийн онцлогт тохируулан бүтээсэн гэсэн. Энэ санаа анх яаж төрсөн бэ?


-Япон хүмүүстэй өдөр тутам хамтарч ажиллаж байхдаа Монгол хүн илүү овортой, хөгширөлт эрт явагдаж байгаа нь ажиглагдсан төдийгүй шалтгааныг нь олж харсан. Дэлхийд Япон хүмүүс коллагенийг хамгийн өргөн хэрэглэдэг бөгөөд хамгийн их үйлдвэрлэдэг улс. Тиймээс арьс нь чийглэг, өнгөлөг, үрчлээ багатай, хөл гар хөнгөн шингэн, хөдөлгөөн сайтай наснаасаа залуу харагдаж урт насалж чаддаг. Би анх Япон орон нь далайгаар хүрээлэгдсэн, чийглэг уур амьсгалтай, хөнгөн хоолтой учир ийм байдаг гэж боддог байлаа. Гэтэл Япончууд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн тэр дундаа коллаген ууж хэрэглэж заншсан байдаг нь тэдний хөгшрөлтийг саармагжуулж байгаа гол шалгаан болохыг анзаарсан. Тиймээс Монгол хүнийхээ биед , тохирсон найрлага тунтай үр дүн нь илт мэдрэгдэж чадах коллаген хэрэгтэйг ойлгосон. Ингэж “Beauty collagen” цувралыг гаргах санаа төрж Япон эрдэмтэдтэй хамтарч, Монгол хүний дотроосоо гэрэлтэх гоо сайхныг бэлэглэх уг бүтээгдэхүүнээ гаргасан даа.


-Ер нь коллаген гэж юу вэ?


-Коллаген гэдэг нь хүний гоо сайхан залуу насыг хадгалахад, өөрөөр хэлбэл нас ахисан ч бие махбодийн хувьд залуугаараа байхад нэн шаардлагатай уураг юм. Хүний биеийн 40%, арьсны 70-75% -ыг бүрдүүлдэг амьдралыг тэтгэгч амин хүчлүүдээс баялаг уураг юм. Хүний нас ахих тусам бие дэх уураг нөхөн төлжигдөхгүй багасч байдаг. Эрдэмтэд 25 наснаас хойш хүн хөгширч эхэлдэг ба энэ үес хүний биед байх коллагений хэмжээ жил ирэх тусам 1.5%-иар буурдаг гэсэн судалгаа гаргасан байдаг. Ингээд хүн 40 нас хүрэхэд нийт коллагенийхаа гуравны нэгийг алдан 67% нь л үлддэг гэсэн судалгаа бий. Тиймээс хөгшрөлтийн гол шалтгаан нь хүний бие дэх коллаген нь багасч байдагт оршидог бөгөөд түүнийг нөхөн төлжүүлж чадахгүй байгаа явдал гэж үздэг юм.


-Тэгвэл коллагений алдсан хэмжээг нөхөх тусам нас ахисан ч залуу сайхнаараа харагдаж болох нь ээ?


-Тэгж ойлгож болно.  Коллагенийг тохирох хэмжээгээр аль болох хөгшрөлт эхлэхээс өмнө дотроосоо нөхөж чадаж байгаа хүмүүс наснаасаа хамаагүй залуу, насаа хэлэхэд ч итгэмээргүй харагдаж чаддаг. Харин огт хэрэглэж байгаагүй хүн хөгшрөлтийн процесс эхэлсэнээс хойш хэрэглэх тохиолдолд хэрэглэж эхлэх үеийнхээ байдлаас эрс өөрчлөгдөн царай зүс өнгөлөг толигор, бие хөнгөн шингэн болж залуужих нь эргэн тойрны хүмүүст ч анзаарагдам болдог. 5-6 насаар залуужих нь маш амархан. Монголчууд бид хөгширч эхэллээ гэдгээ 30 нас хүрээд анзаарч эхэлдэг шүү дээ. Нүүрэнд эхний үрчлээ үүсэхээс өмнө өөртөө анхаарал тавьж “Beauty collagen”-ыг нөхөн уувал 25 насныхаа гоо үзэсгэлэнг удаан хадгалах боломжтой.


-Ер нь хөгшрөлт гэж юу вэ? “Beauty collagen”-ямар насны хүмүүс, хэдий хэр хугацаанд хэрэглэвэл үр нөлөө үзүүлэх вэ?


-Хөгширнө гэдэг хүний бие махбодийн ус чийг алдагдаж, усалгаа дутсан ургамал шиг хатаж гундахтай төстэй зүйл юм. Коллаген нь эсэд  усны түвшинг нэмэгдүүлж, усыг тогтоож хадгадахад чиглэгдсэн хэрэгцээт уураг юм. Ус чийг хангалттай байхад ургамал хатаж гадахгүйтэй адил хүн ч бас хөгширөхгүй. “Beauty collagen”-ыг 25 –аас дээш бүх насны ямарч хүн хэрэглэж болох бөгөөд арьсыг чийгшүүлж толигох болгохоос гадна цайруулах, сэвх толбийг арилгах, арьсны үрэвсэлийг дарах үйлчилгээтэй. Арьсны чийг хэрхэн дээшилж байгааг 45-50 насны хөдөө байгалийн эрс тэс уур амьсгалд ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүдэд сарын турш хэрэглүүлж үзэхэд ихэнхдээ 4-5 насаар дүү хүний арьсны чийгний ижил хэмжээнд хүртэл чийгшүүлж чадаж байсан. “Beauty collagen”-ыг өдөрт 1 удаа 7 гр уухад 4.6 литер устай тэнцэхээр ус чийг авдаг. Тиймээс 5,6 хан хоногт  л арьсыг чийгшүүлдэг. Нэг савыг хэрэглэсэн хүмүүс үр дүнг нь ханагалттай хүртдэг төдийгүй байнга ууж заншсанаар хөгширөлтийг саармагжуулах бүрэн боломж байгааг өөрийн бие дээр мэдэрдэг.


-Таргалалт үүсгэх үү? Ямар нэг өвчтэй хүнд хориглох заалт байдаг уу?


-Манай “Beauty collagen” нь эм биш хүнсний бүтээгдэхүүн . Өөрөөр хэлбэл өндөг, сүү, мах, ногоо, загас гэх мэт бүх л амьд организм, бүх хүнсэнд байдаг уураг юм. Тиймээс өвчтэй хүнд хориглох заалт байхгүй. Юутай ч хольж ууж болох бөгөөд тасралтгүй удаан хугацаад хэрэглэсэн ч болно. Монгол хүнд зориулж бүтээгдсэн тул хэрэглэх заавар, найрлага нь Монгол Япон хэл дээр бичигдсэн. Төрсний дараа таргалах нь их байдаг тул үүнийг сайн бодолцож, өдөрт 1 удаа 7 гр уухад 26 ккл хийсэн учир огт таргалуулахгүй жингээ хасангаа ууж болно. Дашрамд хэлэхэд манай “Beauty collagen” нь Япон улсад үйлдвэрлэж буй коллагенуудаас хамгийн калори багатай бас коллагенийн эвгүй амт үнэрийг сайн дарж чадсан зөөлөн сайхан амттай.


-“Beauty collagen”-аас  гадна “Beauty” цувралын “Aqua Gel”гэж гайхашигт бүтээгдэхүүн Монгол хүний арьсны онцлогт тохируулан Японы эрдэмтдээр бүтээлгэсэн гэсэн?


-Монголчуудынхаа эрүүл мэнд, гоо сайхан дүр төрөхөд санаа тавин ажиллах нь манай компанийн гол зорилго бас үүрэг юм. Тиймээс бидэнд ямар хэцүү асуудал байна түүнээс гарах гарцыг олж харж шийдвэрлэхийг зорилго болгодог. “Beauty collagen”-аас гадна нар салхинд ил явдаг нүүр гар, хүзүүнд зориулсан түргэн хугацаанд их хэмжээний чийг өгөх түрхдэг ”Beauty aqua gel” хэмээх усан гел бүтээгдэхүүнийг хийгээд худалдаанд гаргасан маань маш үр дүнгээ өгч байна. Нэг түрхээд л үр дүнг нь мэдэрч чадна. Япон хүмүүсийн хэрэглэдэгээс өөр, манай компанийн захиалгаар  Монгол хүний арьсны онцлогт тохируулж хийсэн тусгай найрлагатай усан гел юм. -45 хэмд тэсвэртэй, хүйтэнд түрхээд гарахад болон хүйтэнд хадгалахад бүтэц хэлбэр өөрчлөгдөхгүй, хүйтэн халуун, нар салхинаас арьсыг хамгаалж чадах бүтэцтэй байлгахын тулд уйгагүй судаалгаа хийж ажилласан Япон эрдэмтдийн маань авьяас чадлаа гаргасан бүтээгдэхүүн юм.


 -Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд их байна. Хай Хай, Гүн Гүн хүүхдийн сүүний талаар манай уншигчид сайн мэднэ. Энэ сүүний онцлог давуу тал нь юу вэ?


- 0-9 сартай хүүхдэд зориулсан “Хай Хай” сүү нь эхийн сүү орлуулагч юм. Эхийн сүүний найрлагад тулгуурлан хийгдсэн бөгөөд 97 хувь эхийн сүүнийн найрлагад ойртсон учраас маш сайн оролж чаддаг. Энэ сүү нь Дэлхийнд болон Япон улсдаа хамгийн анхны сүү орлуулагч төдийгүй зах зээлийн хэрэгцээний 85 хувийг хангадаг бүтээгдэхүүн юм. 1917 онд гаргасан энэ бүтээгдэхүүн нь удахгүй 100 нас хүрнэ. “Хай Хай”-ын онцлог нь сахарын хольцгүй, нярай хүүхдийн харшил идвэхжүүлдэг уургийн агууламж байхгүйтэй адил болтол багасгаж чадсанд оршино. Энэ сүүг ээж нь сүү ороогүй, эхийн сүү уух боломжгүй байгаа мөн сүү нь хүрэлцэхгүй болон хангалттай чанарлаг бус байгаа тохиолдолд хэрэглэдэг.
    “Гүн Гүн” сүү нь 9 сараас 3 настай  хүүхдэд зориулсан хүүхдийн ясны хөгжлийг дэмжих нэмэлт тэжээлийн сүү юм. Хүүхдийн ясны хөгжилд нэн шаардлагатай төмрийн найрлагыг маш сайн хангасан бөгөөд  өглөөнөөс орой болтол нэг өдрийн хоолноос авах ёстой бүх амин дэм, уургийг “Гүн Гүн” сүүний 400 граммаас авч чадахаар хийгдсэн. Төмөр өндөртэй гэхэд огт төмөрийн эвгүй амт үнэр байхгүй маш сайхан амттай, сахарын хольцгүй.  Мөн хүүхдийн дархлааг тогтоох 5 төрлийн уургийн агууламжтай тул хүүхдийг эрүүл бойжуулах, дархлаа, яс, шүд сайтай хүн болгоход хамгийн их ач холбогдолтой нэмэлт тэжээлийн сүү юм.


- Энэ нэмэлт тэжээлийн сүүнүүдийг том хүн хэрэглэж болох уу?


-Хүүхдийн тэжээл “Гүн Гүн” сүү нь 9 сараас 3 настай хүүхдэд зориулагдсан боловч дархлаа муудсан, хоолны дуршилгүй болж жин алдасан, өтгөн хатддаг, нас дээр гарч дортойтсон зэрэг бүх насны хүмүүс ууж болно. Өвчний улмаас “Хай Хай” сүүг хэрэглэдэг хүмүүс цөөнгүй байдаг.


-Мөн хүүхдийн шингэн нөхдөг ундааг маш гайхалтай гэдэг. Үүнийг ямар үед хэрэглэвэл зохих вэ?


-Шингэн нөхдөг ундааг 1986 онд анх Японы Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд, “Вакодо” компанийн ажилчдын хамтын хүчээр хийж бүтээсэн. Энэ бүтээгдэхүүн гарсанаас хойш Дэлхий дээр гүйлгэлт, шингэн алдалтаас болж амь насаа алдсан хүүхдийн тоо эрс буурсан тухай ДЭМБ-ын судалгаа байдаг. “Вакодо” компанийн хамгийн нэр хүндтэй, шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн юм. Гүйлгэх, бөөлжих, халуурах, хөлс ихэээр гарах зэрэг бүх төрлийн шингэн алдалтад хэрэглэдэг. Мөн нярайн шарлалт арилахгүй байгаа тохиолдолд эмчийн заавраар хэрэглэж болно. Ерөнхий бүтэц нь хросолтой адил боловч амт нь жимсний ундаатай төстэй. Ионжуулсан учраас цусыг цэвэрлэх үйлчилгээг давхар үзүүлнэ. Үр дүн нь судсаар хийх дусалтай адил хэмжээнд үйлчилдэг.


-Хүүхдэд зориулсан бусад ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ?


-“Вакодо”-гийн 5 сартайгаас эхлэн ходоодны хөгжилд зориулсан төрөл бүрийн зутан хоол, жигнэмэг, амны хөндийн элдэв өвчин, сүүн шүдний цоорол зэргээс хамгаалах РН нойтон сальфетка гэх мэт олон төрлийн эрүүл мэндийн өдөр ач холбогдолтой бараа бүтээгдэхүүнүүд байгаа. Бид зутан хоолыг сонгохдоо Монгол хүнийн өдөр тутмын хүнсэнд нэмж оруулах шаардлагатай, тэр бүх хэрэглэж заншаангүй дутагдалтай байдаг витамины хэрэгцээг харгалзаж сонгосон. А витаминаар баялаг хулуу, Уургаар баялаг шар буурцаг, Д,Е витаминаар баялаг далайн загас, В төрлийн витаминтай бууцай зэрэг. Мөн хүүхдийн жигнэмэг нь 7 сартайгаа эхлэн хэрэглэх бөгөөд сар сард нь тохирсон хатуулаг, орц найрлагатай нэмэлт калци, кали, төмөр, магни зэрэг витаминаар баяжуулсан хүүхдийг хахахаас сэргийлсэн аманд ороод уусдаг сийрэг бүтэцтэй бүтээгдэхүүн бий.


 -Жирэмсэн эхчүүдэд танай ямар бүтээгдэхүүнийг хэрэглэвэл өөрийн болоод ургийн хөгжилд сайн нөлөө үзүүлэх вэ? Фолийн хүчилтэй чихэр их сайн гэж дуулсан?


-Фолийн хүчил нь ногоон өнгөтэй, хүнсний ногоонд ихээр агуулагддаг. Бүх насны эмэгтэйчүүд өдөрт 240 мл фолийн хүчил шаардлагатай байдаг. Фолийн хүчлийг хэрэглэсэнээр эмэгтэйчүүд гоо сайхнаа хадгалаад зогсохгүй стресс яадаргаагүй сэргэлэн цовоо болж амьдралын илүү их эрч хүчийг мэдэрдэг. Жирэмсэн ээж өдөр тутмын фолийн хүчлийн хэрэгцээгээ сайн хангаж байхад ургийн элдэв гажилт үүсэхээс сэргийлнэ. Мөн фолийн хүчил нь зүрхний өвчин, хавдар, ясны сийрэгжилтээс сэргийлэх нөлөөтэй. Фолийн хүчил чихэрээс нэг ширхэгийг идэхэд эмэгтэй хүний бүтэн өдрийн хэрэгцээ, хоёр ширхэгийг идэхэд жирэмсэн ээжийн мөн бүтэн өдрийн хэрэгцээг хангадаг.


-Бидний урилгыг хүлээн авч манай сэтгүүлийн хойморт зочилсонд тань баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.


- Монгол хүнийхээ эрүүл  мэндэд багахан ч гэсэн хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаа манай хамт олны  чин сэтгэлийг дэмжиж, бүтээгдэхүүнээ байнга хэрэглэж заншсан хэрэглэгчиддээ баярлалаа.  Анх эмч нар буюу Япон улсад ажиллаж амьдарч байсан хүмүүс манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан бол одоо улам хүрээгээ тэлж өөрсдийн эрүүл мэндэд анхаарал тавьдаг нийгмийн бүх давхаргын хүмүүс ханддаг болсон байна. Монгол хүний биеийн онцлогт тохируулан хийгдсэн “Beauty” цуврал бүтээгдэхүүнүүдийн нэр төрлийг улам олшруулж бэлэг барихаа амлаж, Монгол хүний бие эрүүл, ухаан саруул эх орондоо ихийг бүтээх болноо гэдэгт итгэлтэй байна.


-Танд баярлалаа. Танд болон танай хамт олонд уншигчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

 

Эх сурвалж massnews.mn


Нийтэлсэн: 2013-12-22 14:09:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ