Манай эмнэлэг элэг шилжүүлэх мэс заслаар 94 хувийн амжилттай дэлхийд тэргүүлж байна

 

 

“Сир Ганга Рам” Эмнэлгийн Элэг Шилжүүлэн Суулгах тасгийн эрхлэгч, Мэс заслын зөвлөх эмч Профессор Намиш Мехтагийн Монгол дахь төлөөлөгч  Ц.Одгэрэл:

 

Манай эмнэлэг элэг шилжүүлэх мэс заслаар 94 хувийн амжилттай дэлхийд тэргүүлж байна

 

    

     Энэтхэг улсын “Сир Ганга Рам” Эмнэлгийн Элэг Шилжүүлэн Суулгах тасгийн эрхлэгч, Мэс заслын зөвлөх эмч Профессор Намиш Мехтаг Монголчууд сайн мэддэг болсон билээ. Монголоос өнөөдрийн байдлаар 29 дэх  хүн тус цагаан гарт эмчийн удирдлаганд элэг шилжүүлэх мэс засалд ороод байна. Тэдний дунд сэтгүүлч Б.Эрдэнэцогт, зохиолч Ай.Төмөр-Очир, нэвтрүүлэгч Б.Гантигмаа гээд олны танил хүмүүс ч элэг шилжүүлэн суулгуулж, доннороор эмчлүүлж, аймшигт өвчнөөсөө ангижиран эх орондоо энх тунх амьдарч байна.

Бид энэ удаад Монголчуудад Намиш эмчтэй холбох гүүр болж, олон хүмүүсийг эдгэрэхэд тусалж буй тус эмчийн төлөөлөгч Ц. Одгэрэлтэй ярилцлаа.


Эмнэлэг болон мэс заслын багийг товч танилцуулахгүй юу?

Манай эмнэлэг өнөөдрийн байдлаар 800 гаруй насанд хүрэгч, 80 гаруй хүүхдэд элэг шилжүүлэн суулгалт, 10 гаруй элэг бөөр хавсарсан шилжүүлэн суулгалт хийсэн. Энэтхэг улсын Элэг шилжүүлэх мэс заслын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг үндсэн төв бөгөөд тус эмнэлэгт бэлтгэгдсэн мэргэжилтнүүд Энэтхэг улсын бусад эмнэлгүүдэд элэг шилжүүлэх мэс заслын баг бүрдүүлэн ажиллаж байна.

Энэтхэг улсад эмчлүүлэх давуу тал?

Маш олон давуу тал байна.  Анагаахын салбарын амжилтаар дэлхийд тэр дундаа Азид тэргүүлж байна. Өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэж дэвшилтэт технологийг эн тэргүүнд хэрэглэж байна, үүнийг дагаад эмч нарын ур чадвар маш сайн байна. Мөн маш олон хүн дотроос чадварлаг эмч болно гэдэг асар их ур чадвар, хөдөлмөр, тэвчээр, өрсөлдөөн, энэ утгаараа маш чадвартай, АНУ, Англид голдуу мэдлэг эзэмшиж туршлагажсан эмч нар байдаг. Түүнчлэн олон хүн амтай гэдэг утгаараа бусад улс орны эмч нартай харьцуулбал харьцангуй их туршлага хуримтлуулсан, илүү олон хүндрэлтэй кейсүүдтэй ажиллаж байсан, шийдвэрлэх арга барилтай болсон байдаг. Сүүлийн үед зөвхөн Ази гэлтгүй Америк, Европоос Энэтхэгийг зорих үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж байна, манай улсаас ч олон хүмүүс Энэтхэгийн зорих болсон.  

  Хэнд элэг шилжүүлэх шаардлагатай вэ? 

Элэгний цирроз буюу хатуурлын хүндэрсэн шат, хавдарын хожуу үе шатанд Элэг шилжүүлэх мэс засал амь нас, эрүүл мэндийг аврах цорын ганц арга болж байна. 

Циррозын хүндэрсэн хэлбэрийн зарим шинж тэмдгүүдэд:   

Ø Хэвлийн асцит / усжилт   

Ø Улаан хоолойн судас өргөсч цус алдах

Ø Хавагнах (гар, хөл шагай)

Ø Арьс болон нүд шарлалт   

Ø Шээсний гарц багасах, бараан шар өнгөтэй болох

Ø Сул, ядрамтгай болох, унтах, ухаан самуурах /шоконд орох гэх мэт

ДОНОР гэж хэн бэ ?

 Донор нь 18-55 настай, эрүүл чийрэг өвчтөний ойрын төрөл буюу гэр бүлийн гишүүн, аав, ээж, ах, эгч, дүү, эхнэр, нөхөр байж болох ба өөрийн хүсэлтээр элэгнийхээ тодорхой хэсгийг өгөх хүсэлтэй бусад төрөл садан байж болно.   

Донорт тавигдах үндсэн шаардлагуудад:

-          Цусны бүлэг хүлээн авагчийн цусны бүлэгтэй ижил, эсвэл нийцэлтэй байх ёстой.                         

Донор

Хүлээн авагч

I

I, II

II

I, III

III

I, II, III, IV

IV

 

-          Элэг өөхлөлтгүй

-          Элэгний вирусгүй, ДОХ, ХДХВ халдваргүй

Донорт ямар нэг эрсдэл байдаг уу ?

Донорын талаар хүмүүст ташаа ойлголт байдаг. Донор бол өвчтөн биш, эрүүл чийрэг нэгэн гэдгийг сайтар ойлгох нь чухал. Үүнийг ч мэс заслын өмнөх нарийн шинжилгээгээр баталгаажуулснаар донор болох эсэхийг шийднэ. Эрүүл донор маань мэс заслын дараа маш түргэн тэнхэрнэ, эмнэлэгт 7 хүртэл хоног хэвтэнэ. Эхний хэд хоног зарим төрлийн витамин, дархлаа дэмжих бэлдмэлүүд хэрэглэхээс биш, насан туршдаа уух эм тариа огт байхгүй.  Элэгний донор болсноос эрхтэн дутуу болох, бусад эд эрхтэнд сөргөөр нөлөөлөх зүйл гэж байдаггүй.

Элэг нь хүний бие дэх эрхтэнүүд дотроос нөхөн төлжих онцгой ур чадвартай цорын ганц эрхтэн юм.  Анагаах ухаанаар бол энгийн, эрүүл хүний хувьд элэгний 25 хувь үлдсэн байхад хангалттай, хэвийн амьдрах боломжтой гэж үздэг. Донорын хувьд элэгний 50 – 70  хувийг авдаг ба үлдсэн хэсэг нь дунджаар 3 сарын дотор нөхөн төлжиж хэвийн хэмжээндээ 100 хувь хүрдэг. Биохимийн шинжилгээгээр л гэхэд 7 хоногийн дараа гэхэд донорын элэг хэвийн байдалдаа орсон байдаг.

Элэг шилжүүлсний дараа өвчтөн хир удаан амьдрах боломжтой вэ ?

Манай эмнэлгийн хувьд элэг шилжүүлэх мэс засал 94 хувийн амжилттай буюу дэлхийд амжилтаараа  тэргүүлж байгаа. Элэг шилжүүлсний дараа бусад хүмүүстэй л адил хэвийн хугацаанд амьдрах бүрэн боломжтой.   

Мэс заслын үнэ өртгийн талаар ?

Элэг шилжүүлэх мэс засал нь анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн эмчилгээний дэвшилтэт арга бөгөөд маш өндөр өртөгтэй байдаг. Тухайлбал Солонгост  зөвхөн мэс заслын өртөг 150,000 Ам.доллар, Сингапурт 200,000 Ам.доллар, АНУ – д 300,000 Ам. Доллараас эхэлдэг. Энэтхэгийн бусад хувийн эмнэлгүүдэд 43,000 – 65,000 Ам.доллар байдаг. Энэ ч утгаараа дэлхийн аль ч улсад санхүүгийн чадавхитай хүмүүс энэ мэс заслыг хийлгэж амьд явах боломжийг олж авч байгаа бол,  энгийн ард иргэд өвчиндөө шаналан, нас барж байгаа нь нууц биш юм.

Харин манай эмнэлгийн хувьд зөвхөн мөнгөтэй хүмүүс биш, энгийн ард иргэд ч амь нас, эрүүл мэндээ аврах  боломжтой гэдгийг баталж байгаа бөгөөд анх Ерөнхий сайд асан Жавхарлал Неругийн санаачлагаар Делид үүсгэн байгуулагдахдаа ашгийн бус, нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх зорилготой байгуулагдсан.  Манай эмнэлгийн Монголчуудад хийж буй мэс заслын өртөг 34,000 орчим Ам.Доллар. Энэ бол өөр хаана ч байхгүй хямд үнэ. Энэ үнэнд  мэс заслын өртөг, өвчтөн донор хоёрын эмнэлэгт байх хугацааны бүх  хэрэглээ, эмчилгээ, эм тариа, эмч сувилагчийн үйлчилгээ гээд бүх зардал багтсан гэсэн үг.    

Үнэ нь хэдийгээр хямд ч чанар, үр дүнгийн хувьд улсдаа тэргүүлдэг, хамгийн олон элэг шилжүүлэх мэс засал хийсэн, бусад эмнэлгийн эмч мэргэжилтнүүд бүгд энд сурч дадлагажсан байдаг.  Монголоос ч хамгийн олон хүнд амжилттай элэг шилжүүлсэн эмнэлэг юм.

Амьдрах өртөг?

Энэтхэг улс нь амьдрах өртөг багатай тул байр, хоол хүнс болон бусад зардал сард дунджаар 400-500 Ам доллар байдаг.   Хагалгааны дараа хэрэглэдэг эмийн хувьд эхний 6 сар нийт 1500 орчим долларын эм, дараагийн 6 сард 800 орчим болж буурах ба жилийн дараанаас харьцангуй бага эм тариа хэрэглэдэг. Түүнээс гадна Эрүүл Мэндийн Яамнаас байнга үндсэн 2 төрлийн эмийг үнэ төлбөргүй олгох журамтай.

Энэтхэгт хир удаан байх шаардлагатай вэ, амьдрахад хир тохиромжтой вэ?

Мэс заслын дараа хүлээн авагчийг 1 сар орчим хугацаанд Делид эмчийн хяналтанд байж, биеийн байдлаа тогтворжуулах хэрэгтэй гэж зөвөлдөг.  Донорын хувьд мэс заслын дараа дунджаар 2 долоо хоног хяналтанд байсны дараа эх орондоо буцаж болно гэж үздэг.

Энэтхэг улс халуун чийглэг уур амьсгалтай, зун нь их хална. Гэхдээ зүүн өмнөд Азийн бүх л оронтой адил уур амьсгалын нөхцөлтэй. Амьдрахад тааламжтай гэж болно.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Энэтхэг Эмнэлгийн Төлөөлөгч фэйсбүүк хуудаст нэгдэж зөвөлгөө аваарай.

Ц.Одгэрэлтэй холбогдох утас:  99098250  

  

 


Нийтэлсэн: 2014-02-21 13:32:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ