Хятадын дуучин Бүрэнбаяр, Урнаа багш хоёр намайг үрчилж авсан

 

С.Сунам -Уудам:

Хятадын дуучин Бүрэнбаяр, Урнаа багш хоёр намайг үрчилж авсан

 

 

С.Жавхлангийн Алсад суугаа ээж дууг дуулан олон хүний сэтгэлийн утсыг хөндөж богинохон хугацаанд олны танил болсон Өвөрмонголын залуу дуучин С.Сунам-Уудамыг ярилцлагын зочноор урилаа. Тэрбээр Монголд мэндэлсэн өдөр мину тоглолтод оролцохоор урилгаар иржээ.


-С.Жавхлан танд шинэ дээл оёулж
өгсөн гэж сонслоо. Монгол дээл өмсөх ямар санагдаж байна вэ?
-С.Жавхлан ах надад халх монгол дээл бэлэглэсэн. Би их баярлаж байна.
Өмнө нь үндэснийхээ дээлийг өмсч байсан. Гэхдээ энэ удаад арай өөр мэдрэмж төрлөө. Миний хоолой хувирах гэж байгаа. Дараа нь дахиад дуулахгүй ч байж магадгүй. Тийм болохоор унаган хоолойгоо Монголдоо үлдээгээд явж байгаа минь сайхан санагдаж байна. Хаан захтай монгол дээлтэйгээ монголчуудын өмнө дуулахаар сэтгэл их хөдөлж байна. Одоо нэг малгай аваад өмсчихвөл С.Жавхлан ахтай адилхан болчихно доо би /инээв/.

-С.Жавхлан ахдаа т
өрсөн өдрөөр нь ямар бэлэг өгсөн бэ?
-Бас л дээл. Гэхдээ
үндэснийхээ ур, сэтгэл шингэсэн дээлийг С.Жавхлан ахдаа төрсөн өдрөөр нь бэлэглэсэн. Баярласан байх аа.

-Энэ тоглолтын орлогыг буяны
үйлст хандивлах гэж байгаа талаар сонссон уу?
-Мэдэлг
үй яах вэ. Монголын нэг аймагт нэгэн гэр бүлд золгүй явдал тохиолдсон гэсэн. Тэдний хүүхдийн эмчилгээний зардалд хандив өргөх гэж байгаа талаар сонссон. Тийм болохоор их сайхан санагдсан. Би өнчрөхийн сэтгэлийг мэднэ.

-Анх ирж байснаа бодоход монголоор их цэвэрхэн ярьдаг болжээ. Монгол хэл хэнээр заалгасан бэ?
-Би монгол хэлний хичээл
үзэж байгаа. Тийм болохоор сайн ярьж байгаа байх. Монголд анх ирэхдээ үг сайн мэддэггүй байсан. Одоо бол арай дээр болсон. Гэхдээ л монгол хэлийг илүү сайн сурмаар байна. Манай сургуульд 10 төрлийн хичээл зааж байгаа. Түүний гурав нь хэлний хичээл.

-Чамайг их багаасаа дуулсан тухай сонсч байсан. Хэдэн настайгаасаа дуулсан юм бэ?
-Зургаан настай цэцэрлэгийн х
үүхэд байхдаа Хөх хотод ардын дуу дуулж байсан. Тэр үеэс л дуулж эхэлсэн юм байна. Магадгүй ийм багаасаа дуулсан болохоор хоолой минь хувирах гэж байгаа байх.

-Найрал дууны хамтлагийн гиш
үүн гэлүү?
-Монголчуудын сайн мэ- дэх
Чандмань эрдэнэ дууг дуулсан Бүрэнбаяр, Урнаа багш хоёр Таван тансаг нэртэй хүүхдийн найрал дууны хамтлаг байгуулахад би гишүүн нь болсон. Тэр үед найман настай байлаа. Таван тансаг хүүхдийн найрал дууны хамтлаг бол үндэстний цөөнхийн хүүхдүүдээс бүрдсэн Хятадын хүүхдийн анхны найрал дууны хамтлаг. 2007 онд Хөлөнбуйраас Орчон, Эвэнк, Дагуур болон Монгол үндэстний Буриад ястан, Барга ястнаас тоглогч элсүүлсэн. Тухайн үед би монгол ардын уртын дуу дуулсан нь шүүгчийн сэтгэлийг хөдөлгөж, найрал дууны хамтлагт ороход их нөлөөлсөн.

-Уучлаарай, таны эцэг, эхийг бурхан болоход Б
үрэнбаяр, Урнаа багш хоёр чамайг өргөж авсан гэсэн. Энэ талаар ярьж болох уу?
-Намайг хамтлагтайгаа дасгал хийж байхад, ээж маань Шинэ Барга з
үүн хошуунаас Хайлаар хотноо ирж надтай улздаг байсан. Нэгэн удаа надтай уулзчихаад буцаж явах замдаа ээж хүнд гэмтэж удалгүй нас барсан. Ээжээ алдсан гунигаас салж чадаагүй байтал бурхан тэнгэр аавыг ч гэсэн аваад явсан. Тэр үед Хятадын алдарт дуучин Бүрэнбаяр, Урнаа багш хоёр намайг үрчилж авсан юм.

-Багш нартайгаа аялан тоглолтод явдаг байх. Хэчнээн улсад очиж үзсэн бэ?
үмүүс надад санал тавиад би тоглолтод нь оролцдог. Түүнээс биш ганцаараа тоглолт хийж байгаагүй. Ер нь Монгол, Орос, Аргентин, Америк, Канад улсад очиж үзсэн . Одоо би Хятадад амьдарч байгаа болохоор Монгол Улс бас гадаадад багтах байх. Гэхдээ би тэгж хэлэхийг хүсдэггүй юм.

-Тоглолт
үзсэн хүн чамайг их сайн бүжиглэдэг юм байна гэсэн. Бүжгийн багштай юу?
үжгийн багш байхгүй. Тоглолтын үед дуундаа тааруулаад өөрөө бүжиглэдэг. Би Майкл Жексоныг их биширдэг. Тиймээс түүний бүжгийн хөдөлгөөнийг сайн хийх гэж оролддог. Ер нь хүний бүжиглэж байгааг хараад сурах их сонирхолтой санагддаг.

-2011 онд
Авьяаслаг Хятадууд 2011 наадамд оролцож олны танил болсон. Тэр үед Алсад суугаа ээж дууг дуулсан. Дууны сонголтыг өөрөө хийсэн үү?
-Тэр
үед би ерөөсөө ганцхан дуу мэддэг байсан. Түүнээс хойш хүмүүс намайг олон дуутай болох хэрэгтэй гээд хэдэн дуу сурсан юм. Дээрээс нь Бүрэнбаяр багш цомог гаргах гэж байсан. Багш намайг хамт цомог гаргая гээд Намайг хурдан таван дуу сураад ир гэсэн. Тэгж л олон дуутай болсон доо. Би Алсад суугаа ээж дууг анх радиогоор сонсч сурсан. Түүнээс биш С.Жавхлан ахыг дуулддагийг ч мэддэггүй байлаа. Багадаа би хөдөө амьдардаг байсан юм. Тухайн үед радиогоос өөр дуу сонсох боломжгүй. Тэр үед хөдөө сонин ч байгаагүй. Авьяаслаг хятадууд 2011 шоунд дуулсны дараа миний бичлэгийг 360 мянга орчим хүн үзсэн юм. Тиймээс эцсийн шалгаруулалтаар шүүгчдийн нэгдсэн саналаар би Хаан хүүгийн мишээл шагнал авсан.

-Чамайг б
үх дэлхий ертөнцийг ногоон болгож чадах бэх зохион бүтээх мөрөөдөлтэй гэж байсан. Мөрөөдлөө хэзээ биелүүлэх вэ?
өрөөдлөө биелүүлээд эхэл- чихсэн шүү. Өвс тарьдаг техникийг багш нартайгаа хамтарч бүтээсэн. Тэр төхөөрөмжөөр өвс тарихад ус бага орно. Үүнийг турших гээд Хөх хотод нэг хэсэг газрыг малтсан байгаа. Тэр газарт ногоо ургахаа больсон юм. Тэгээд л газарт өвс тарьсан чинь их гоё болсон. Ер нь тэр төхөөрөмжөөр ямар ч өвс ургамал тарьж болно. Дээр нь үхсэн ургамал ч дахин сэргэж ургаж байгаа болохоор их баяртай байгаа. Тэрхүү төхөөрөмж дэлхий дахиныг ногоон болгох байх аа гэж бодож байна. Ер нь надад гурван мөрөөдөл бий. Зураглаач, дуучин, жүжигчин мэргэжилтэй болох нь миний бас мөрөөдөл. Чадвал гурвууланг нь сурна даа.

-
Өмнө нь Хөх толбот хүмүүс кинонд тоглосон. Тэр чиний тоглосон анхны кино байсан уу?
-Тийм. Анх удаа кинонд тоглосон нь тэр. Киноны
үед үг цээжлэх л хамгийн хэцүү байсан. Гэхдээ их сонирхолтой санагдсан. Тэр үеэс л зураглаачийн мэргэжлийг сонирхох болсон юм.

-
Өвөрмонголд байхдаа кинонд тоглох санал авсан уу?
-Хятад кинонд тоглох санал ирж байсан. Гэхдээ би тоглоог
үй. Яагаад гэвэл, зарим кинонд хүний бурханд мөргүүлэх хэсэгт тоглох байсан. Хятад бунханд мөргөөд яах юм бэ. Монголчууд  Амны билгээс ашдын билэг гэдэг. Тухайн үед надад муу ёртой юм шиг санагдсан. Би бурхны шашин шүтдэг. Тиймээс л тэр кинонд тоглохоос татгалзсан.

-Хятадад
Алсад суугаа ээж дууг өөрийн бүтээл мэт дуулаад байгаа хүн байна гэсэн. Энэ талаар С.Жавхланд хэлсэн үү?
-Би тоглолтын
үеэр энэ тухай С.Жавхлан ахад хэлсэн. Хүний дууг дуулахдаа хятад хэлээр дуулж болно. Гэхдээ аяыг нь хүртэл өөр хүнийг гэж тавьсан болохоор надад таалагдаагүй. Тэр хүн одоо их нэрд гарч байгаа.

-Монголд ирээд тоглоход ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Их сайхан, дотно санагддаг.
Өвөрмонголд тоглоход ийм халуун дотноор хүлээж авдаггүй. Зарим хүн тайзан дээр дуулж байхад тоохгүй гараад явчихдаг. Монголын үзэгчид дуучдаа баясгалантайгаар хүлээж авдаг. Гэхдээ би өвөрмон голчуудаа муулж байгаа юм биш. Халх монголчууд бид чинь элэг нэгтэй. Ердөө л хоёр улсад хуваагдсан болохоос нэг л үндэстэй шүү дээ. Тоглолтын үеэр С.Жавхлан ахыг хүмүүс дагаж дуулаад ёстой сайхан санагдсан.

өлөөт цагаараа найзуудтайгаа тоглодог уу?
-Надад
Өвөрмонголд олон найз бий. Би цаг гарахаар тэдэнтэйгээ сагсан бөмбөг тоглодог. Бас усанд сэлэх дуртай.

-Ямар хичээлдээ сайн бэ?
-Хэлний талын хичээлдээ ил
үү сайн. Тооны хичээлд тийм ч сайн биш.

-Одоо хэдэн настай билээ?
-15 настай. Удахг
үй дээд сургуульд орно. Манай тэнд нэг их олон сургууль байхгүй. Сургуулиа төгсөөд ямар ч байсан нэг сургуульд л ордог.

-Монголын СУИС -д сурах бодол байна уу.
Өвөрмонголоос олон хүн мэргэжил эзэмшихээр ирдэг?
-Сайн хэлж мэдэхг
үй байна. Энэ талаар одоо яриад хэрэггүй байх. Учир нь түрүүлж хэлсэн зүйл биелэхгүй болчихдог. Тиймээс тэр үед нь, цаг нь болохоор хэлбэл зохимжтой байх. Би дахиж ирвэл Хөвсгөлд очиж үзье гэж бодож байгаа.

-Ярилцсанд баярлалаа
Б .СЭЛЭНГЭ

unen.mn

 


Нийтэлсэн: 2014-03-06 12:34:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ