Алдарт домч, зөнбилэгч Аллан Чумак: Асар олон хүн тамд амьдарч байдаг, там тэдний дотор бий

Алдартай зөнбилэгч, домч Аллан Владимирович Чумак 80 насныхаа ойгоор ярилцлага өглөө. Сэтгүүлч, хөтлөгч мэргэжилтэй Чумак 1980-аад оны сүүл 1990-ээд онд Оросын хамгийн алдартай зөнбилэгч болсон билээ. Тэр телевизийн шууд эфирээр ус, тос зэргийг “цэнэглэж” өвчтөнүүдийг “эдгээн” шуугиан тарьж байсан.
-Та 5-р сард 80 нас сүүдэр зооглолоо. Сэтгэл зүйчид энэ насыг хөгшрөлтийн эхлэл гэдэг. Харин та өөрөө юу гэж бодож байна?
-Би өөрийгөө 80-тай гэж мэдэрдэггүй. Бие маань дажгүй сайн, үргэлжлүүлэн ажиллаж, хүмүүсийг эмчилсээр байна. 50 нас хүрээд хэрэв юу ч өвдөхгүй бол та үхсэн гэсэн үг гэж ярьдаг байх аа. Харин энэ надад чухал биш, яагаад гэвэл би үхэх гээгүй байна. Ажиллахаа ч болих гээгүй. Гэвч та биеэ яаж ч мэдэрч байсан ч амьдрал дуусах цаг ирдэг. Өдөр бүр хамгийн сүүлчийнх мэт амьдар гэдэг зарчмаар би аль хэдийнээс амьдарч байгаа. Он жил өнгөрөх тусам юу хийж байгаагаа эргэн харж, ухаарах шинэ боломж нээгддэг. 80 настай хүнээс ийм үг сонсох хачин байгаа биз. Миний хийдэг зүйл 100 метрт гүйхтэй холбоогүй. Таны хийж байгаа юмыг дагаад бие тань дасгалжих ёстой.
өрсөн өдрөө та яаж тэмдэглэх вэ?
-Өмнө нь их өргөн тэмдэглэж, найр наадам хийдэг байлаа. Энэ удаа цөөхүүлээ тэмдэглэхээр шийдсэн. Испани руу эхнэр, хүүхдүүдтэйгээ явна. Мэдээж, найз нөхөд утастаж баяр хүргэх байх. Эргэж ирээд заавал найзуудаа зусланд цуглуулж, шорлог идэж сайн дарс ууна даа. Би ер нь хоол унд голж шилдэггүй. Сайхан баншинд дуртай, бас хиамтай талханд.
-Та үйл явдлыг урьдаас хардаг гэж нэг ярилцлагадаа дурдсан байсан. Тайван бус энэ цаг үед ирээдүйд юу болох талаар зөгнөл байнга гарч ирсээр. Гэгээн Матрона “Хүмүүс дайнгүй үхэж, эмч домч эдгээх аргагүй өвчин тусах үе холгүй” гэсэн. Харин та ирээдүйг яаж харж байна?
-Гэгээн Матрона нэлээд баргар ирээдүйг дүрсэлсэн. Түүний шарилд одоо ч хүмүүс бөөн бөөнөөр ирж мөргөн эдгэрч байна. Ер нь хүн төрөлхтөн дэлхий дээр үүссэн цагаас л хүмүүс өвдөж ирсэн. Орчин үеийн анагаах ухаан тодорхой амжилтад хүрсэн ч гүн уналтад байна. Мэдээж олон зүйл эмчийн хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвараас хамаардаг. Бурхнаас заяасан эмч нарын зэрэгцээ дипломтой эмч ч байдаг. Өөр нэг ажиглалтаа хуваалцахад ёс суртахуун ерөнхийдөө унаж байна. Энэ бол түр зуурын хүндрэл, өвчнөөс ч илүү аймшигтай зүйл. Тэгээд энэ байдал дэлхийн уур амьсгалд нөлөөлж өөрчилж байгаа. Тайлбарлая, хүн бүрд өөрийн аур буюу гэрлэн бүрхүүл байдаг. Гэрлэн бүрхүүл харагдахгүй, гэхдээ тэр л тухайн айл гэрийн уур амьсгалыг тодорхойлдог. Мөн хотын аур, улс орны гэрлэн бүрхүүл, аур гэж бий. Тэд бол манай дэлхийн гэрлэн бүрхүүлийн бүрэлдэхүүн хэсгүүд. Дэлхийн энд тэнд гамшиг сүйрэл, галт уулын дэлбэрэлт болно гэж ярьж байхад юуны өмнө эдгээр нь хүний үйл ажиллагааны үр дагавар гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Тэгэхээр х
үний бодол ба дэлхийн уур амьсгал, байгалийн гамшгийн хооронд уялдаа холбоо байдаг хэрэг үү?
- Хэрэв бид муу юм бодож, улмаар ойр дотны хүмүүст мөн улс орондоо мууг хүсвэл, хэрэв муу муухай алхам үйлдэл хийвэл та бид өөрсдөө улс орондоо, нийгэмдээ, хүмүүст сөрөг юм нэмэрлэж байгаа хэрэг. Иймээс хүмүүс өөрсдийн бодол санаа, хүслийн үнэ цэнийг ойлгож байх нь чухал. Энэ ёстой сүйрэл гэж бодох, хэн нэгэнд мууг хүсэх нь гэмт хэрэг. Би хүнийг ямар ч зайнаас эмчилж чадаж байгаа юм чинь миний бодол санаа, миний байдал, дотоод ертөнц надаас алс хол байгаа зүйлд ч бодитоор нөлөөлж байна гэсэн үг. Тантай ярилцаж байх үед бид бүхэл нэгдмэл болж би таны алган дээр дулаан үүсгэн гэрлэн бүрхүүлийг тань өөрчилж, биеийн өвчин, доголдлыг арилгаж байна. Үүнийг хүн бүр хийж чадах ч үүнийгээ мэддэггүй. Энэ л аймаар. Ийм учраас бидний бодол санаа бол та бидний дайсан.
-Украины дайны талаар та юу бодож байна?
-Дайн өөрөө аяндаа бий болдоггүй. Дайн эхлээд хүмүүсийн толгойд төрдөг. Хэрэв Засгийн газар, Ерөнхийлөгч нар зэвсэглэлээр хөөцөлдөж байгаа бол энэ зэвсэг заавал ашиглагдана гэдгийг таахын тулд зөнбилэгч байх шаардлагагүй. Нэг жилийн дотор Украинд улстөр, цэргийн том өөрчлөлт гарна. Үйл явдлууд маш хурдан өрнөнө. Украины өнөөгийн төр засаг удахгүй, түүнийг зайлуулна.
доо дахиад Майдан хийж эсэргүүцнэ гэлцэх юм?
-Улс орон хямралтай болохоор цуглаан жагсаал гарсаар байх болно. Хүмүүс амьдрахад их хэцүү болсон, Донбасст олон сая хүн хууль ёсны тэтгэвэр тэтгэмжээ хасуулсан. Үүний зэрэгцээ мэдээллийн дайн өрнөж хэний зөв, хэний бурууг ялгаж салгах их хэцүү. Байдаг л нэг жишээ өгүүлье. Та ажлаа тараад автобусанд явж байна. Их ядарсан тул нам гүм байхыг л хүсч байтал гэнэт автобусанд уур уцаартай хүн орж ирлээ. Түүний дотор буцалж байх шиг. Автобусанд түгшүүртэй байдал үүснэ, зодоон цохион болохгүй ч гэсэн. Тэр хүн 3 буудал яваад буухад автобусанд түгшүүр үлджээ. Хүмүүс автобусаас гараад энэ түгшүүрийг гэртээ авч ирдэг. Тэгээд эхнэрээ муухай харлаа, тэгж хэллээ гээд шалтгаангүйгээр гэнэт дуулиан шуугиан дэгдээдэг. Хэрэв улс орон бүхэлдээ түгшүүртэй бол юу болохыг төсөөлж байна уу? Үүний уршиг дагавар удаан үргэлжилнэ.
-Та хүмүүсийн бүх өвчнийг зайнаас мэдэрдэг гэсэн. Улстөрчдийн өвчнийг бас мэдрэх үү?
-Мэдээж. Өмнө нь Засгийн газрын олон хүн над дээр ирдэг байлаа. Тэд бүгд хүчирхэг бие хүмүүс. Дорой, үхээнц хүн хэзээ ч лидер болохгүй. Гэхдээ тэд ангуучдын ертөнцөд амьдардаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тархинд цус харваж, зүрхний шигдээс болж, эр хүний өвчин тусна, хаана сул байна тэндээ. Нэмж хэлэхэд, алдартай дуучид, Улстөрийн товчооны гишүүд зэрэг алдартай хүмүүс над дээр ирж байсан. Би хэзээ ч нэрийг нь зарлахгүй.
-1980-аад онд улс орон даяар Чумакийг шүтэж, усаа цэнэглэж байсан. Хүмүүс бөөнөөрөө ховсдуулсан мэт ногооны газар, аж ахуйгаа хаяад таныг зурагтаар үзэх гэж гүйдэг байлаа. Өнөөдөр ямар нэг хүч тэгж хүмүүсийг ажлаас нь салгаж араасаа дагуулж чадах болов уу?
-Хэрэв би дахиад сеанс явуулж эхэлбэл сая сая хүн дахиад дэлгэцний өмнө суух байх. Гэвч одоо хэн ч үүнийг зөвшөөрөхгүй. Орост ч, Украинд ч хориглосон. Нэг ч орны засаг барьж байгаа элитүүд өнөөдөр тийм юм хийлгэхгүй. Зөвшөөрөх юм бол дангаар нөлөөлж байсан асар олон хүнээ алдана гэсэн үг. Улстөрийн ямар ч итгэл үнэмшил хүмүүсийг нэгтгэдэггүй юм. Зөвхөн асуудлууд бас өөрийн эрүүл мэндийн төлөөх санаа зоволт л нэгтгэдэг.
-Таны амьдралаас телевиз алга болохоор та их шаналсан уу?
-Алдар хүнд яаж ирж яаж яваад өгдөгийг би сайн мэднэ. 1990-ээд оны эхээр би телевизээр 3 сарын курс эмчилгээ явуулсан. Дараа нь Эрүүл мэндийн яам, Засгийн газар сандарч эхэлсэн дээ. Би дарангуйллын дэглэмийг сүйтгэж байгааг тэд мэдэрсэн. Тэд намайг хэн нэгнээр орлуулж хүмүүсийг хаалттай орон зайд авч ирэхийг хүссэн юм. Тэгээд Кашпировский гарч ирсэн. Харин алдар цуу, нэр хүндийн тухайд гэвэл хүмүүс гудамжинд намайг манаж зогсон, гарын үсэг гуйж, захиа бичдэг байлаа. Миний хуучин эхнэрүүд гэж өөрсдийгөө нэрлэсэн хүүхнүүд бутач хүүхдүүдийн тухай ярих болсон. Их олон зүйл байсан. Би тэгэхэд л алдар нэр биш өөрийн ажилд анхаарлаа хандуулах хэрэгтэйг ойлгосон.
-Таныг дуудвал эргээд ирнэ гэж та нэг удаа ярьсан байсан?
-Хэн ч дуудахгүй. Намайг янз бүрийн төсөлд татан оруулах гэж их оролддог. Гэхдээ мөнгө хийх зорилгоор. Миний зураг, цомгийг, эсвэл интернэтээр эмчилгээг зарахыг хүсдэг. Харин би үүнийг хүсэхгүй байна, гашуун туршлага суусан.
-Таныг хэзээ ч сүрдүүлж байгаагүй юу?
үрдүүлсэн, мэдээж. КГБ-т ажиллахыг санал болгож байлаа. Дууч шувууд хорионд үрждэггүйг би сайн мэднэ. Хэрэв энэ бүтцэд орвол хүүхэлдэй болно. Харин миний хийж байгаа бүхэнд уран бүтээлч байдал, дотоод эрх чөлөө шаардлагатай. Иймээс боломжгүй. Гэвч би харамсахгүй байна. Амьдрал жамаараа өрнөсөөр. Хэрэв тэгсэн бол хэрэв ингэсэн бол гэсэн болзолт төлөв амьдралд байдаггүй.
-Та алтан үедээ асар их мөнгөний сорилтыг давсан. Хэр их мөнгөний тухай яригдаж байв?
-Би хэзээ ч тоолж байгаагүй. Хэдэн арван сая рублийн тухай яригдаж байсан. Хэрэв би мөнгөний төлөө явсан бол хүссэн бүхнээ худалдаж авч чадах байлаа. Шуналтай хүн бол ханаж цаддаггүй амьтан шиг амьдардаг. Өмчийн хэмжээ таны удирдаж чадахаас их байх ёсгүй. Хэрэв их бол өмч таныг удирдаж эхэлнэ. Би машин, байр, зуслантай. Надад хангалттай.
-
Жүжигчин Александр Абдулов таны талаар коньякийг дарс болгож хувиргасан гэж ярьсан. Өөрийн нүдээр харсан гэсэн, яаж тэгж болдог вэ?
-Тийм, тэр өөрөө амсч үзсэн. Бидний дэргэд бас Александр Панкратов-Черный байсан. Энэ явдал санамсаргүй болсон л доо. Бид ширээний ард сууж байтал Саша Абдулов “Чадах уу?” гэж надаас асуусан. Би “чадна” гээд хийсэн. Гэхдээ ийм зүйл надад сонирхолгүй тул усыг вино болгох үйлдвэртэй болох зорилго би хэзээ ч тавьж байгаагүй.
-Дуучин Алла Пугачева хүн эмчилж домнох гоц чадвартай гэсэн, үнэн үү?
-Тийм, гэхдээ Алла Борисовна Пугачева хэзээ ч үүнийг хийдэггүй. Ер нь авьяаслаг дуучин, жүжигчин заавал хүчтэй энергитэй байдаг. Тэд энэ энергиэ хүссэн чиглэлдээ чиглүүлэх боломжтой.
-Алдартай домч Джуна үргэлж хамгаалалттай явдаг гэсэн. Харин та?
- Хэзээ ч үгүй. Хамгаалалт бол өөрийн ач холбогдлыг хэтрүүлж байгаа хэрэг. Харин намайг хэнээс хамгаалах билээ дээ. Хэрэв би хэн нэгний тухай ямар нэг юм мэдэж байгаа бол дуугүй байх болно. Эмчийн нууц гэж юм бий. Би мэдээлэл олж аван хаа нэг тийшээ нэвтрээд тэр тухайгаа ярьж болох ч тэгвэл намайг хөнөөчихнө шүү дээ.
- Та зөнч Вангатай уулзаж байсан. Энэ талаар ярина уу?
- Би Болгарт ажлаараа очсон. Тэгээд намайг урьсан хүмүүст Вангатай уулзмаар байна гэж хэллээ. Ингээд тэд уулзалт зохион байгуулсан. Ванга уулзалтад их удаан бэлдсэн, би найзуудтайгаа ирээд 40 минут хүлээсэн юм. Харин яриа их товч өрнөсөн. Түүнээс ирээдүйгээ асуух шаардлага надад байгаагүй, би өөрөө сайн мэднэ. Би түүнд хүн үзэж, эмчилдэг гэхэд Ванга “Дэлхий даяар яв, өмнөдийн орнуудаар илүү явах хэрэгтэй. Чи сайн хийж байна, бурхан чамд тусалдаг” гэсэн.
- Ирээдүйгээ бүгдийг мэднэ гэнээ, өөрийн тухай бүгдийг мэдэх хэр сонирхолтой вэ?
-Би бүх юмыг мэдэхгүй. Харин домчийн хувиар аялан явж хүмүүст тусална гэдгээ мэдэж байсан. Амьдрал үргэлж янз бүрийн нөхцөл байдал үүсгэдэг, энэ үед бид ямар алхам хийхээ сонгож шийддэг. Өөрт нь юу тохиолдох тухай бүгдийг мэддэг нэг ч хүн байхгүй.
- Танд айдаг юм бий юу?
- Үгүй, үхлээс ч айх хэрэггүй. Гэхдээ би ойр дотны хүмүүс болон таних, танихгүй бүх хүмүүсийн төлөө айдаг. Би хүн төрөлхтний төлөө санаа зовж түгшдэг, хэтэрхий гоёж чимсэн мэт сонсогдож байгаа ч гэсэн.
- Та шавьтай юу? Таны хоёр хүүхэд гоц чадвартай ч таных шиг хүчтэй биш гэлүү?
- Миний охинд чадвар бий. Тэр надтай цуг их явж, танхимд эмчлэх сеанс хийдэг. Зүгээр л түүний сонирхол өөр. Бас би сургууль байгуулж байсан, над дээр олон хүн ирсэн. Гэхдээ би бага ангийн багш шиг бүхнийг нэг бүрчлэн зааж сургахад бэлэн биш. Миний гол үүрэг бол уран бүтээлч сонирхлыг өдөөх, дотоод ертөнцийг сэрээх.
-Сайн эмчид хүмүүс хариу талархдаг. Харин таны өвчтөнүүд яадаг вэ?
-Хамгийн гол нь тэд баярлалаа гэж хэлдэг. Надад хэн ч машин бэлэглэж байгаагүй. Би ч ийм байдлаар харилцаа тогтоодоггүй. Хүнд тусалж чадсан бол би их баярладаг. Хүмүүсээс юу ч хүлээх хэрэггүй гэж би үздэг. Мөн тэднээс ядарч залхаж болохгүй. Хэрэв тэгвэл ийм ажил хийх хэрэггүй.
-Та бусдыг эмчлэхэд хэр их цаг гаргадаг вэ?
-Би одоо үйл ажиллагаагаа их хумьсан, хот хөдөөгөөр бараг явдаггүй. Хааяа 2000 хүртэл суудалтай танхимд очиж эмчилдэг, гэхдээ их ховор. Голдуу утсаар ажилладаг.
-Тан дээр олон туршилт явуулж байсан. Олон мянган хүн танаас чухам яаж эмчилдэг талаар асуудаг. Энэ асуултад хариулт бий юу, танд?
нэ бол хөгжмийн зохиолчоос яаж суу хөгжим бичдэг, зураачаас яаж зурдаг тухай асуусантай адил. Олон хүн зураг зурдаг ч нэг нь Ван Гог болдог. Хүнийг эмчлэхийн тулд би тэр хүний тухай юу ч мэдэх шаардлагагүй. Би түүний мэдээлэл, энергийн бүтцийг хараад түүнийг амьдрахад саад болж байгаа зүйлийг арилгадаг. Хүмүүс бол миний толь. Энэ толинд хараад би олон юм ойлгож, ухамсарладаг.
-Та ш
үтлэгтэй гэдгийг би мэднэ. Бурханд итгэх итгэлийг яаж зөнбилэгтэй хослуулдаг вэ, уг нь сүм үүнийг нүгэл гэдэг байх аа?
- Энэ дэлхий дээр нүгэлгүй хүн гэж байхгүй. Лам, хамба лам ч ялгаагүй. Би загалмайлуулсан хүн, сүмд очдог. Үүний зэрэгцээ надад Тэнгэрийн эцэг бий.
-Хачин юм даа, та
өөрөө эмнэлэгт эмчлүүлдэг гэлүү?
-Үе мөч элэгдэж, бие хааяа өвддөг. Би яагаад эмчид очиж болохгүй гэж.
-Та
өөртөө тусалж чадахгүй гэж үү?
- Чадна, гэхдээ бүхнийг чадахгүй. Өөртөө тусална гэдэг бусдад туслахаас хэцүү.
-Гэр бүлийнхээ талаар ярина уу?

- Би сэтгүүлч байхдаа анхны эхнэртэйгээ гэрлэсэн. Дараа нь салаад өөр бүсгүйтэй сууж, одоо хүртэл 35 жил цуг амьдарч байна. Гэхдээ бид сүмд гэрлээгүй.
-Үхлийн дараа амьдрал байдагт та итгэдэг үү?

-Итгэдэг, би энэ талаар бүгдийг мэднэ. Бид энэ ба нөгөө амьдралд нэгэн зэрэг амьдарч байдаг. Энэ бол нэгдмэл орон зай. Бурхантай байнга харьцах боломж надад бий, гэхдээ би өөрийн ирээдүйн талаар түүнээс асуухыг хүсэхгүй байна. Намайг хэзээ авч явахаа Бурхан өөрөө шийдэг. Би хувьдаа хэзээд бэлхэн.
-Та
өөрийгөө там эсвэл диваажингийн алинд байгаагаар харж байна?
-Дэлхий дээр асар олон хүн тамд амьдарч байдаг, там тэдний дотор бий. Хэрэв хүн атаархаж байгаа бол тамд байгаа гэсэн үг. Харин би аз жаргалтай хүн, диваажинд амьдардаг. Би хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун, жаргалтай байдаг. Мөн гэр бүлдээ, найз нөхөдтэйгээ жаргалтай амьдардаг. Харин үхсэний дараа хаашаа илгээнэ тийшээ явна даа. 

 


Нийтэлсэн: 2015-06-23 11:22:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ