ИРЭХ СОНГУУЛЬД МАН-Д ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГ БАЙНА УУ

МАН-ын сүүлийн хоёр ерөнхий сайдын нэр оффшор данстай нэр холбогдоод явчихлаа. Энэ нь ирэх сонгуульд тус намд итгэл үзүүлэх үү, эсэх асуудал сонгогчдод тун эргэлзээтэй асуудал болон хувирсан нь ойлгомжтой. Тодруулбал МАН-ын дарга асан Сү.Батболдын ах, С.Баярын охид. Хамгийн гол нь тэд ч өөрсдийн нэрээрээ оффшор данс нээгээгүй нь тун чиг сэжигтэй асуудал болон хувирсан юм. Нөгөө талаар офшор данс нээх нь гэмт хэрэг гэж цагаан цаасан дээр хараар бичээгүй ч цэвэр ёс суртахууны асуудал гэдгийг эрхэм улстөрчид мэдэж буй биз ээ. Тодруулбал Оффшор бол англи хэлний offshore буюу “эргээс гадуур”, “хилээс гадуур” гэдэг үгнээс үүссэн,  татваргүйгээр бараа үйлчилгээ эрхлэх бүс гэсэн үг. Мэдээж Оффшорт мөнгөө хадгалахыг гэмт хэрэг гэж Монголд хуульчилсан зүйл байдаггүй. Гэмт хэрэг гэхээсээ цэвэр ёс суртахууны асуудал. Оффшорт нуусан мөнгө нь цэвэр үү, бохир уу гэдгийг шүүхээс тогтоогоогүй бол хэн нэгнийг оффшорт хулгайн мөнгөө нуусан гэж яллах нь өөрөө гэмт хэрэг болно.  Гол нь ямар  мөнгийг нуусан бэ гэдэг л чухал. Хамгийн гол нь татвараас л зугатаж байгаа арга юм гэдгийг мэргэжлийн эдийн засагчид баталдаг. Тиймээс МАН-ын акулууд татвараас ийнхүү зайлсхийж хөрөнгөө арвижуулж байхад ард түмэн урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд чадан ядан амьдарч суух. Ингэхээр ирэх сонгуульд МАН-д итгэл үзүүлэх хэрэг ч байна уу даа үгүй юу. Бодох л асуудал.


Нийтэлсэн: 2016-05-10 17:12:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ