Дарханы АН-ынхан өлсгөлөн зарлаж байна


Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд Ардчилсан намын дарга З.Энхболдыг огцруулахаар Ардчилсан намын төв байр өнөөдөр өглөө 08.00 цагаас эхлэн улс төрийн өлсгөлөн зарлаж эхэлжээ. Тэд ийнхүү улс төрийн суулт зарлах болсон шалтгаан нь Дарханд болж буй АН-ын дотоод асуудалтай холбоотой бөгөөд З.Энхболдыг огцрохыг шаардаж байгаа аж. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 11.1 дугаар зүйл, 21.2 дугаар зүйл болон АН-ын хяналтын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 02 тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 03 тогтоол, дотоод сонгуулийн хорооны 08 дугаар тогтоол болон намын үндсэн дүрмийг зөрчиж хууль бус дарга, дүрмийн бус намын хороо, хүчингүй хоёр тамгатай Н.Мөнхдашаар Дархан-Уул аймгийн АН-ыг удирдуулж оролцуулах болон Н.Мөнхдаш нь Дархан-Уул аймгийн АН-ыг төлөөлж төрийн сонгуульд оролцуулахаар итгэмжилсэн байгааг нь эсэргүүцжээ. Тиймээс АН-ын дарга З.Энхболдыг  хууль бус даргыг итгэмжилсэн нь огцрох үндэслэл болно гэж тэд үзэж байгаа ажээ.


Нийтэлсэн: 2016-05-10 19:21:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ