УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН АТГ-Д ХАНДАНА

Өнөөдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан АТГ-т хандах болсон талаараа мэдээлэл хийлээ. Тодруулбал улстөрчид болон тэдний ар гэртэй холбоотой оффшор дансны мэдээлэл сүүлийн хэдэн өдөрт ил болж, шуугиан тарих болсон. Дэлхийн улс орнууд оффшорт холбогдсон улстөрчдөө шалгаж эхэлсэн. Манайх ч бас шалгах хэрэгтэй. Тиймээс АТГ-д хандаж байна гэсэн юм. Мөн тэрбээр гурван жилийн өмнө оффшор дансны асуудлыг хөндөж, хуулийн төсөл санаачилж байсан ч өнөөг хүртэл хэлэлцэгдээгүй байгаа. Уг хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж, батлах хэрэгтэй гэдгийг энэ үеэр мэдэгдсэн юм.

 


Нийтэлсэн: 2016-05-11 13:39:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ