АН-ынхан ЭМСЯ-ыг сайдтай байлгах сонирхолгүй

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газрын гишүүн буюу Эрүүл мэнд спортын сайдад МАХН-аас Ц.Лхагвасүрэнг нэр дэвшүүлсэн ч байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй. Ийнхүү МАХН-аас нэр дэвшүүлсэн академич Ц.Лхагвасүрэн, доктор Жамбалжав нарыг дэмжээгүй нь уг суудлыг одоогийн төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад бэлэглэсэн албан тушаалын бялуу гэдгийг нь нотлоод өглөө гэдэг сэжиг олон нийтэд аль хэдийнэ төрөөд амжсан. Нөгөө талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба ЭМС-ын сайдын албан тушаалыг хашиж байхдаа авлигын хэрэгт холбогдон ажлаа өгснөөс хойш түүний ор сайдыг томилохоор хэлэлцэхдээ хэтэрхий хойрго хандаж буй нь АН МАХН-аас үгүй "сэтгэл хувирсан" гэдгээ үйлдлээрээ харуулаад амжив бололтой шүү. Тийм болохоор л АН-ынхан ЭМСЯ-ыг сайдтай байлгах сонирхолгүй байгаа нь байнгын хорооны хурлаас илхэн харагдана.

 


Нийтэлсэн: 2016-05-11 15:06:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ