УИХ-ын гишүүн Ц.Дашдорж матрын нулимстай байна

Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн Ц.Дашдорж. Түүний хувьд УИХ-д сууж хууль батлалцахаасаа илүүтэйгээр казинод цагаа бүртгүүлж, нүүдлийн шувуу шиг Монголдоо ирдэг нэгэн. Говь-Алтайд бол толгойгоо ч цухуйлгадаггүй байсан гэхэд хилсдэхгүй. Өмнөх сонгуулиар Говь-Алтайгаас сонгогдсон ч эдүгээ ахиж тийш зүглэхгүй намынхаа жагсаалтад орно гэдэг найдлагад сохроор итгэснийхээ балгийг өнөөдрийн цастай, шамрагтай өдөр гэнэтхэн ойлгож УИХ-ын даргад матрын нулимстай захидал илгээж сууна гэнэ шүү. Хачирхалтай нь Говь-Алтайгаас тойрог горилохгүй гэдэгтээ гүн итгэсэн тэрбээр БНСУ-ын “InterContinental Seoul COEX” буудлын “Seven luck casino”-д азтай байсан Ц.Дашдорж мөрийтэй тоглоомд хувийнхаа мөнгөөр тоглохдоо толгой өвдөөгүй байх. Гэхдээ л УИХ-ын суудалд дахин залрахгүй гэхээр нүдэнд нь нулимс цийлэгнэж матрын үгтэй захидалыг УИХ-д даргад илгээж, сонгогчиддоо хайртай УИХ-ын гишүүний үүрэг амлалтаа ухамсарлаж эхэлсэн нь тунчиг сонихон. Ёстой нөгөө ниргэсэн хойно нь хашгирав гэгчийн үлгэр шиг матрын нулимс дуслуулах нь зүйн хэрэг юм даа.



Нийтэлсэн: 2016-05-11 19:10:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ