МАН-ын сонгуулийн сурталчилгаа хоёр хүний аминд хүрсэн үү

Нэгэнтээ Баабараас, С.Баяр, М.Энхболд хоёрыг  жин дээр тавьвал хэн нь илүү вэ гэхэд өөдөөс нь Чи ямар ч мэдрэмжгүй хүн үү. мэдээж Энхболд илүүрхэнэ ш дээ гэсэн гэдэг. Хэдий наргиа мэт сонсогдож байгаа ч юм юмаараа илүүрхэх М.Энхболдод  жин дарах зүйл сайн муу зүйл олон бий. Өнгөцхөн харахад "Өнгөлөг мариалаг буянтай төрхтэй хэмээгдэх зусар магтаал элбэг ч идсэн ууснаа зөв шингээдэг хүн гэсэн тодотгол нь аанай л олон хочноос нь илүү зохидог. Хотын дарга байхаасаа эхлэн газрын наймааны ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ гэгдсэн М.Энхболд үнэн хэрэгтээ хувьдаа хэрчим ч газаргүй гэдгийг шүүхээс 30 удаа тогтоосон тухай мэдээлэл гарч олныг алмайруулж байсан удаатай. Хэрвээ энэ үнэн бол аминдаа хэрчим ч газаргүй хүн газрын наймааны загалмайлсан эцэг байж таарах уу. Энэ ч гэсэн илүүдсэн хоч мэт санагдах. Гэхдээ олны үг ортой гэдэгчлэн түүнийг нийслэлийн хамаг өнгөтэй өөдтэй, байрлал сайтай үнэд хүрэх газрыг үнэнч хамтрагч Бадамжунайтайгаа гар нийлэн зарж наймаалцсан гэдгийг амтай болгон ярьдаг ч шүүх дээр очоод тогтоогдоод хэрэг үүссэн нь үгүй. Бас л хийсэн хэрэггүй мэт харагдах. Энэ бүхний цаана саараа нууж сайхнаа гаргаж чаддаг нөгөө алдартай амгалан төрх бүхий гайхалтай авьяас бий. Үнэндээ түүнийг МАН-ын даргын суудалд хоёр дахиа суухад манай нам ч 2016 сонгуульд бүдэрсэн гэх хүмүүс цөөнгүй байсан.  Учир нь энэ олон жилийн уртад өөртөө наасан олон олон  таагүй тодотголууд итгэл төрүүлээгүй нь лавтай.Тиймдээ ч тэр үү энэ жилийн сонгуульд МАН-ынхан М.Энхболдод биш С.Баярт итгэж жолоо  цулбуураа атгуулсан. Тэгэхээр М.Энхболд МАН-д хэрэгтэй ч итгэл даах хүн биш гэдэг нь ганц энэ үйлдлээс нь тодорхой. Намын даргаасаа эхлээд үл итгүүлэгчид болон хувирч байгаа МАН-ыхны гууль эхнээсээ цухалзаад эхлэв бололтой. Саяхан СХД-т МАН-аас нэр дэвшсэн Д.Тэрбишдагвын уулзалтын үеэр нэг хүн амиа алдсан тухай мэдээ сошиалаар  хэсэг зурасхийгээд өнгөрсөн. Санал авч суудалтай үлдэхийн төлөө элдвээр жүжиг тавьж байгаа нэр дэвшигчдэд саад болох саар зүйл хэтээсээ хэрэггүй ч хүний амь настай холбоотой уг хэргийг нам дарсан нь ёстой л ариун явдал уу хэмээн асуумаар. Гэтэл араас нь Дарханд бас л МАН-ын нэр дэвшигчийн сурталчилгаанд явж байсан хүн амиа алдсан тухай шум сонсогдоод л маргааш нь нам болчихсон. Даравч дардайдгийн үлгэрээр удахгүй энэ бүхэн илрэх нь мэдээж. Юутай ч хоёр хүний амиар эхэлсэн МАН-ын сонгуулийн сурталчилгаа ид дундаа цалгиж яваа ч амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхний нулимс нь хатаагүй явааг дээдсүүд таг мартав бололтой.  Хуурч, хуйвалдаж, хулгайлж,бас ууж идсэн хамаг муу бүхнээ эрх мэдэл, эрх ашгаараа нам дараад сурчихсан М.Энхболд тэргүүтэй МАН-ын лухгарууд олон удаа хуурамч баг өмсөн ард түмнээ хуурч байсан ч хаширсан ард түмэн энэ удаа итгэл өгөх нь юу л бол. Тэр дундаа МАН-ын дарга, маапааны эзэнг албатуудтай нь бол бүүр дугуйлахгүй. Тэд МАН +АН-г хүсэхгүй. Сонголт сонирхолтой татаж байна шүү.

 

 

 


Нийтэлсэн: 2016-06-15 14:31:00
Холбоотой мэдээ
Видео мэдээ