Сүхбаатар Дүүргийн МАН 91 залуу гишүүнээр намын эгнээгээ өргөтгөжээ

 

 

Сүхбаатар Дүүргийн МАН 91 залуу гишүүнээр намын эгнээгээ өргөтгөжээ

 


 

Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн төслийг зүйл бүрээр нь нягтлан хэлэлцсэний эцэст 1924 оны арван нэгдүгээр сарын 26-ны өдрийн 16:15 цагт  баталжээ.


Анхдугаар Үндсэн хууль бол хаант ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглан зарласан түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсон юм. Тийм ч учраас Их хурлаас, “бүгдээр нэгэн сэтгэл, нийтийн хүчээр улс төр, үндэс юугаараа үүрд батлан хамгаалах чухал зорилтыг агуулан бүхий” Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг батласан нь “монгол туургатанд хэдэн зуун оноос нааш үзэгдсэнгүй гайхамшигтай хэрэг” болсныг бахархан тэмдэглэсэн байдаг.


Тэгвэл Анхдугаар үндсэн хуулиа баталсны 91 жилийн ойгоо угтаж Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо 91 залуу гишүүн элсүүлж  намын эгнээгээ өргөтгөжээ. Уг арга хэмжээнд Нийслэлийн МАН-ын Хяналтын хороо болон бусад 8 дүүргийн Хяналтын хорооны дарга нар хүрэлцэн ирж баяр хүргэж үг хэллээ.


Уг арга хэмжээний үеэр СБД-ийн МАН-ын хороо нь  Хяналтын хороо болон 20 үүртэйгээ хамтран  “Хяналт шалгалт-нэг өдөр” өдөрлөг зохион байгуулж, хийсэн ажлаа тайлгнасан нь хүрэлцэн ирсэн бусадад туршлага авах ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болжээ.  


Нийтэлсэн: 2015-11-25 16:20:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ