АН-ЫН БУХИМДСАН ГИШҮҮН УИХ ДАРГА РУУ ОЙМСОО ШИДЭЖ ДУЭЛЬД ДУУДАВ

Хоёр өдөр үргэлжлэн чуулсан “Монголын эдийн засгийн чуулган 2016”-ын хаалтын үгийг хэлэхээр гарч ирсэн УИХ-ын дарга З.Энхболд руу хурлын оролцогч эдийн засагч Л.Наранбаатар оймс шидсэн хэрэг өчигдөр /2016.03.31/ гарсан. Тэрбээр УИХ-ын даргыг “Эдийн засгийн алуурчин огцор. Чи эдийн засгийг алсныхаа төлөө огцор. Ойлгож байна уу. Улс орныг ядууруулж, өрөнд оруулсан биз дээ” хэмээн бухимдаж, бухимдлаа оймс шидэж тайлсан байна. Тиймээс Л.Наранбаатарыг хамгаалалтын албаныхан хурлын танхимаас авч гарсан юм. Харин өнөөдөр Л.Наранбаатар өөрийн твиттер хуудсаараа дамжуулан оймсны хэргээрээ үргэлжлүүлэн байцаалт өгөхөө мэдэгдлээ. Зарим эх сурвалж түүнийг өчигдөр төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэвтэрсэн гэж мэдээлж байна. Хэрэв Л.Наранбаатар согтуугаар “Монголын эдийн засгийн чуулган”-д оролцсон бол Төрийн ордныг хамгаалдаг Төрийн тусгай хамгаалалтын газрынхан ч согтуу хүнийг нэвтрүүлсэн хэргээр хариуцлага хүлээж магадгүй юм. Европын орнуудад улстөрчид нэг нь нөгөө рүүгээ оймс, гутал, бээлийгээ шидэхийг эсрэгцсэн хүнээ дуэльд дуудах нэг хэлбэр гэж үздэг байна.

 


Нийтэлсэн: 2016-04-01 13:26:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ