Нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардууллаа

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг гардууллаа. Эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай долоон нэр төрлийн 53 нэгж эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулахын тоног төхөөрөмжийг Япон улсын буцалтгүй тусламжаар олгож байгаа юм. Үүнд хүүхэд, нярай, насанд хүрэгсдийн амьсгалын аппарат, хяналтын монитор, төвлөрсөн хяналтын систем, унтуулгын аппарат, суурин зураг авах, харалт хийх рентген аппаратын иж бүрдэл зэргийн өнөөдрөөс эхлэн ЭХЭМҮТ ашиглах боломжтой болжээ.

ЭХЭМҮТ нь улсын хэмжээнд эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр гурав дахь шатлалын лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц байгууллага. Нийслэл төдийгүй 21 аймгаас хүнд, онош тодорхойгүй өвчтөнүүдийг хүлээн авч эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Оношлогоо эмчилгээг дэлхийн жишигт нийцүүлэх шаардлагатай газрын нэг юм. Тиймээс шаардлагатай эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хангах, техник технологийн шинэчлэлийг үе шаттай хийж буй бөгөөд энэ төслийн хүрээнд мөн л тоног төхөөрөмжийг нэмж байгаа юм. Япон улсын энэ төлсөөр тоног төхөөрөмжийг суурилуулах өрөөний иж бүрэн засвар хийхээс гадна ашиглалт болон аюулгүй ажиллагааны сургалтад 99 мэргэжилтнийг хамруулжээ.


Нийтэлсэн: 2016-05-10 17:43:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ