Фолийн хүчил гэж юу вэ?

 

 

Фолийн хүчил нь ногоон өнгөтэй хүнсний ногоонд ихээр агуулагддаг. Ийм учраас латин хэлний фолиум буюу навч гэсэн үгнээс нэрээ авчээ. 

ЭМЭГТЭЙ ХҮН ЯАГААД ФОЛИЙН ХҮЧИЛ ХЭРЭГЛЭХ
ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Бүх насны эмэгтэйчүүдэд фолийн хүчил шаардагддаг. Фолийн хүчлийг хэрэглэх нь эмэгтэйчүүдийн гоо сайхнаа хадгалахад болон стресс ядаргаагүй сэргэлэн цовоо амьдрахад өндөр ач холбогдолтой.
Иймд фолийн хүчлийг өдөр бүр хэрэглэх шаардлагатайгаас гадна жирэмслэхээсээ өмнө ч өдөр тутамдаа сайн хэрэглэж байх нь зүйтэй ба жирэмсэлсний дараа  ч фолийн хүчлийн хэрэгцээ нэг дахин ихсэдэг байна.
Фолийн хүчил нь жирэмсний эхний долоо хоногуудад ихээхэн шаардлагатай. Эмэгтэйчүүд жирэмслэхийн өмнө болон жирэмсэн үедээ фолийн хүчлийг их хэмжээгээр хэрэглэвэл хүүхдийн тархи нугасны хөгжлийн болон мэдрэлийн системийн төрөлхийн гажигаас сэргийлэхэд ач тустай ба бусад төрөлхийн гажиг үүсэх эрсдэлийг багасгадаг.
Фолийн хүчил нь зүрхний өвчин, хавдар, яс сийрэгжилтээс сэргийлэх нөлөөтэй.

ФОЛИЙН ХҮЧЛИЙН ДУТАГДЛЫН УЛМААС ҮҮССЭН
ЦУС БАГАДАЛТЫН ҮЕД ЯМАР ШИНЖҮҮД ИЛРЭХ ВЭ?

• Анхны шинж тэмдэг ядарч сульдана.
• Амьсгал давхцаж толгой эргэнэ
• Хүнд хэлбэрийн цус багадалтын үед толгой болон хөлөнд хүчтэй өвдөлт үүсдэг.

Цусан дахь фолийн хүчлийн хэмжээ дутагдалтай байхад

Хоол тэжээлийн дутагдал, Цус багдалт, Ходоод гэдсийг тайруулсаны дараа Фолийн хүчлийн шингэлт алдагдах, В12 амин дэмийн дутагдал, Архинд донтох, Халуурал, Гемолитик анеми, Хорт хавдар, Хүүхдийн бамбай булчирхайн хэт ажиллагаа, Элэгний эмгэг, Анорекси

Фолийн хүчлийн хэмжээг бууруулдаг эм бэлдмэлүүд
•    Аспирин,
•    Бисептол
•    Эстроген гэх мэт,                                                                                                    

“Wakodo” Фолийн хүчилтэй чихэр

Ээжүүд гоо сайхан, үзэгслэнтэй сэргэлэн цовоо эрүүл стресгүй байхад
Mama Style Фолийн хүчилтэй чихэр танд туслах болно.

Нэр         -     Mama style  / Фолийн хүчилтэй чихэр./
Савалгаа     -     1 уутанд 24 ширхэг чихэр./ 94 гр /
Амт         -      Цагаан гаатай, Лемонтой 2 төрөл

18-49 хүний хоол тэжээлийн стандартаар  1 өдөрт авах ёстой  Фолийн хүчил, Витамин В6 , Витамин В12 –ын хэмжээ.

18-49насны эмэгтэй    Фолын хүчил    Витамин В 6    Витамин В12
Хэвийн үед    240 мг    1,2 мг    2,4 мг
Жирэмсэн үед    440 мг    2,0 мг    2,8 мг
Хөхүүл үед    340 мг    1,5 мг    2,8 мг

1 ширхэг чихэр / 3,7 гр / дахь найрлага.
Илчлэг     9 ккал    Натри     0 гр
Уураг     0 гр    Витамин В6    1 мг
Тослог     0 гр    Витамин В12    1,4 мг
Нүүрс ус    3,6гр    Фолийн хүчил     220 мг

•    Жирэмсэн үед өдөрт 2 ширхэг.
•    Жирэмсэн бус хэвийн үед 1 ширхэг.
•    1 Өдөрт 1000 мг аас илүүг хэрэглэж болохгүй.

Фолийн хүчил нь ихэрүүд төрөхөд нөлөөлдөг сонирхолтой судалгаа.

Aberdeen – Spina Bifida, Anenzephalie -г багасгахын тулд зарим хүнсний бүтээгдэхүүнийг фолийн хүчлээр баяжуулах талаар зарим улс орнууд эргэцүүлж байгаа гэнэ. Ингэснээр ихрүүд төрөх явдал ихсэх магадлалтай гэж Lancet сэтгүүлд хэвлэгджээ.
               Ихэрлэх нь байгалийн хувиршгүй үзэгдэл биш. Японд 200 жирэмслэлтийн дөнгөж 1 нь ихэрлэлт байдаг байхад Нигерийн Ёруба овгийнхоны 6 жирэмслэлт бүрийн 1 нь ихэрлэх жирэмслэлт байдаг байна. Энэ нь гэхдээ удамшилтай холбоотой биш гэнэ. Нигер улсад ям үндэс их иддэгтэй энэ нь холбоотой ажээ. New York дахь Long Island Jewish Medical Center –н Gary Steinman –н хэлсэнээр Ёруба овгийн эмэгтэйчүүд хотод амьдардаг болсоноор ихэрлэх нь ховорддог байна.
                Европд ч гэсэн хүнсний бүтээгдэхүүн ихэрлэхэд нөлөөлдөг. Дэлхийн 2 дугаар дайны юм хомс байх үед ихэрлэх тохиолдол маш бага байсан. Цагаан хоол иддэг веганер-эмэгтэйчүүд (мах болон сүү, зөгийн бал, өндөг гэх мэт амьтны гаралтай зүйл иддэггүй, амьтны арьсаар хийсэн хувцас, жишээ нь савхин хувцас, өмсдөггүй хүн) мах иддэг эмэгтэйчүүдийг бодвол ихэрлэх нь тун ховор байдаг гэнэ. Steinman –ы таамаглаж байгаагаар веганер хүмүүсийн цусан дахь) нягтрал бага байгаатай холбоотой ажээ.
                Малыг эрлийзжүүлж ихэр тугал гаргадаг үүлдэр гаргаж авдаг бөгөөд энэ үүлдрийн малын цусан дахь IGF –н нягтрал нь бусад үүлдрүүдийнхээс 2 дахин их байдаг.
               Yүнээс гадна малын мах, сүүний гарцийг сайжруулахын тулд хэрэглэдэг рекомбинант өсөлтийн гормон нь мах, сүүн бүтээгдэхүүнээр дамжин хүнд бас нөлөөлдөг байж болох талтай гэж Steinman таамаглаж байгаа ажээ. Өсөлтийн гормон хэрэглэхийг Америкт зөвшөөрдөг бөгөөд 1992 – 2001 онд ихэр жирэмслэлт 32% -аар өссөн, харин өсөлтийн гормон хэрэглэхийг хориглодог Их Британид ихэр жирэмслэлт ердөө 16% -аар өссөн байна. Америкт ихэр жирэмслэлт ихэссэний хоёр дахь шалтгаан нь 1998 оноос хойш гуриланд фолийн хүчил хэрэглэхийг зөвшөөрсөн явдал гэнэ. Энэ бүгдийн уялдаа холбоог нарийн тайлбарлахын тулд Rowett Research Institut –ын Paul Haggarty болон түүний хамтран ажиллагчид Aberdeen дахь Reproduction Unit –д эмчлүүлсэн 602 эмэгтэйг хамарсан санал асуулга явуулжээ. Тэдгээр эмэгтэйчүүдийн сийвэнг шинжилж, фолийн хүчил болон В12 витамин хэрэглэдэг эсэхийг нь асуусан байна. Ингэхэд Spina Bifida, Anenzephalie –ээс сэргийлж илүү хэмжээний фолат хэрэглэдэг эмэгтэйчүүд ихэрлэх нь (хоёр болон түүнээс дээш эмбрион шилжүүлсэн үед) их байсан гэнэ. Цусны сийвэн дэхь фолийн хүчлийн
нягтрал ихсэхийн хирээр ихэрлэх магадлал нь ихэсч байсан байна.

Нөхөн үржихүйн дэмжлэгээр (IҮG, ICSI) жирэмсэлж буй эмэгтэйчүүд фолийн хүчлийг хэрэглэсэнээр Их Британид ихэр жирэмслэлт 600 –р нэмэгдэх гэнэ. Ялангуяа генетикийн хувьд MTHFR-Gen-ийн 1298 дахь байрлал дээр AA-Genotyp –тай эмэгтэйчүүд ихэрлэх нь илүү байсан бөгөөд эмбрион нь амьдрах чадвар сайтай байдаг байна. Хүүхдээ гэдсэнд тээх үед хүндрэл гарах эсэхэд фолийн хүчлийн нөлөө байхгүй гэнэ.


Нийтэлсэн: 2013-10-01 22:18:00
Видео мэдээ