Г.Ганбаяр, Э.Бат-Үүл хоёр бие биеэ шалгуулна гэв

 

Г.Ганбаяр, Э.Бат-Үүл хоёр бие биеэ шалгуулна гэв


 

НИТ-ийн зургаадугаар хурал өнөөдөр ширүүхэн болж өндөрлөлөө. Тус хурлын үеэр МАН-ын бүлгийн зүгээс тавьсан таван асуулгын хариуг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс сонссон юм. Энэ үеэр НЗДарга Э.Бат-Үүлийн зүгээс  МАН-ын бүлгийн гишүүн Г.Ганбаяр миний өрөөнд ирж асуулга өгөхдөө утасаараа бичлэг хийж, тагнаж чагнасан гэлээ. Ингэхдээ тэрээр “Гүжир гүтгэлэгийн шинжтэй зүйлд няцаалт өгөх ёстой, хэрвээ тэр гүжир гүтгэлэгээ үнэн мэтээр нотлож байгаа бол би зөвшөөрөхгүй шүү гэж зориуд хэлсэн. Мөн хэвлэл мэдээллээр мөнгө идсэн гэж гүтгэсэн байсан. Энэ бүхнийг шалгуулна” хэмээв.

Харин МАН-ын бүлгийн гишүүн Г.Ганбаярын тайлбарлахдаа “ Би тэр өрөөнд орохдоо утсаараа бичлэг хийсэн. Тэрийг өөрөө харж байсан. Тэгээд бичлэгээ болчихоо гэсэн. Тэр бол тагнаж чагнасан явдал биш. Харин эсрэгээрээ намайг тагналаа гэж өнөөдөр мэдэгдлээ. Энэ асуудлаар би шүүхэд хандана. Дээрээс нь авлигын шинжтэй, энэ хүн албан тушаалаа урвуулан ашигласан байх магадлалтай маш олон баримт, фактууд байгаа. Тэр бүх асуудлаар нь асуулга тавьсан боловч энэ хүн хариулт өгөхгүй байна шүү дээ” гэв.


Нийтэлсэн: 2014-01-23 19:42:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ