ОСК, СӨХ-ноос цахилгаан хязгаарлавал ШӨХТГ-т хандаарай

 

ОСК, СӨХ-ноос цахилгаан хязгаарлавал ШӨХТГ-т хандаарай

Ус, дулаан, цахилгаан эрчим хүчний төлбөр тооцооны асуудлаар Орон сууцны контор, Сууц өмчлөгчдийн холбооноос хязгаарлалт хийвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандаж эрхээ хамгаалуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас уриалжээ.

УБЦТС нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу хэрэглэгчидтэй гэрээ байгуулж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргийг хүлээдэг.

Гэтэл ОСНААУГ-ын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоод эрх мэдлийг хэтрүүлэн ус, дулааны болон бусад төлбөр тооцооны асуудлаар хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг нь хязгаарлах тохиолдолд гарч байгаа тухай гомдол тасрахгүй байна.

Иймд ОСНААУГ, СӨХ-ийн дээд зөвлөлд хандан хэрэглэгчдийг хохироон бухимдуулж, эрчим хүчийг тасралтгүй түгээн борлуулах үйл ажиллагааг тасалдуулан, ажлын ачааллыг нэмэгдүүлж, компанийн нэр хүндэд халдаж буй хууль бус үйлдлээ зогсоох талаар албан бичиг удаа дараа өгч, мэдэгдэж байгаа боловч энэ үйлдэл гарсаар байна.

Тиймээс хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг дур мэдэн тасалсан нэр бүхий ОСК, СӨХ-оос дутуу түгээгдсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг нэхэмжлэх, цаашлаад шүүхэд шилжүүлэх хүртэл арга хэмжээг авч ажиллах болсныг анхааруулжээ.

Мөн удаа дараа зөрчил гаргасан орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоог зарлажээ. Үүнд:

  • Санконфорт,
  • Батдулаан өргөө ОСК,
  • Эв нэгдэл СӨХ,
  • Гангар инвест ОСК,
  • Таунконпорт ХХК,
  • ОСНААУГ-ын харьяа ХҮТ-4,
  • Маршал комфорт ОСК,
  • Шинэ 100 айл,
  • Хайран СӨХ,
  • Од СӨХ,
  • Соёмбо СӨХ,
  • Нархан СӨХ,
  • Үлэмж өрнөх СӨХ,
  • Хайран СӨХ,
  • Цоглог СӨХ,
  • Сэргэлт СӨХ багтаж байна.

Нийтэлсэн: 2016-03-25 15:32:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ