Сумогийн түүхэнд нэгдүгээрт орж чадлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мөнхбатын Даваажаргал амжилтаараа озэки Кайо той тэнцэж,  880 дахь даваагаараа сүмогын түүхэнд нэгдүгээрт орж чадлаа. Тэрбээр одоогоос яг жилийн өмнөхөн Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мөнхбатын Даваажаргалын хосгүй дээд амжилтыг Геннисийн номонд албан ёсоор бүртгүүлсэн сайхан үйл явдал тохиосон билээ. Тиймдээ ч М.Даваажаргал Японы мэргэжлийн сумо бөхийн 2015 оны эхний башёд өвдөг шороодолгүй түрүүлснээр сумо бөхийн түүхэнд хамгийн дээд амжилтын эзэн болж чадсан юм. Сумо бөхийн домог болсон Их аварга Чиёнофүжи 32 насандаа 31, Их аварга Тайхо 35 насандаа 32 дахь түрүүгээ авч дээд амжилтын эзэд болж байсан. Харин 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 29 насандаа 33 дахь түрүүгээ авч дээрх амжилтуудыг эвдэж чадсан гэдэг.


Нийтэлсэн: 2016-05-10 19:42:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ